• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төмөр замын зорчигч тээвэрлэлт түүхэн шинэ рекорд тогтоожээ

CRI       (GMT+08:00) 2015-02-25 10:23:21

24-ний өдөр бол билгийн улирлын цагаан сарын шинийн зургаан, хаврын баярын амралтын сүүлчийн өдөр байлаа. Мөн хурдны замаар бага оврын машин унаа үнэ төлбөргүй зорчиж болох сүүлчийн өдөр байсан юм. Түүнчлэн "шинийн гурван, зургаан, есөнд гадагш гарах" зэрэг баярын зан үйлийн нөлөөгөөр мөн өдөр бүх Хятадын авто зам, төмөр зам, иргэний агаарын тээвэр оргил үедээ орсон байна.

Мөн өдөр Бүх Хятадын төмөр замаар давхардсан тоогоор 10 сая хүн зорчсон нь хаврын баярын төмөр замын зорчигч тээврийн шинэ рекорд болсон байна. Бүх Хятадын авто замаар давхардсан тоогоор 73.6 сая хүн зорчиж, иргэний агаарын тээврээр аялсан ганц өдрийн зорчигчдын тоо 1 сая 350 мянгаас давсан байна.

Баярын хугацааны зорчигч тээвэр буцаад оргил үедээ орохын хэрээр зам тээврийн салбарууд олон арга хэмжээ хэрэгжүүлж, зорчигчдын аяллын аюулгүй байдлыг баталгаажуулж байна. Бүх Хятадын төмөр замынхан мөн өдөр нийт 807 галт тэргийг нэмж ажиллуулжээ.


    

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе