|
|
||
Хятадын дотоодын хэрэглэгчдийн худалдан авах гадаадын хувцас, хүнсний бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. 2014 оны Хятадын хил дамнасан цахим бизнесийн ажил төрлийн судалгааны статистик тайланд, 2014 онд Хятадын хил дамнасан цахим бизнесийн худалдааны цар хүрээ бараг 4 триллион юаньд хүрч, өмнөх оныхоос 30 гаруй хувиар өссөн гэжээ. Үүнд экспорт, импортын худалдааны ерөнхий хэмжээнд эзлэх харьцаа 10 хувиас давсан байна. Хятадын цахим бизнесийн салбарынхан хил дамнасан худалдааг өргөн далайцтай төлөвлөн байршуулж, түүнчлэн улсын хил дамнасан цахим бизнесийн ашигтай бодлогууд ар араасаа хэрэгжихийн хэрээр хил дамнасан цахим бизнес 2015 онд улам их хөгжих орон зайтай байна.
Хил дамнасан цахим бизнесийн худалдаа голдуу дотоодын бүтээгдэхүүнийг гадагш худалдаалах, гадаадын бүтээгдэхүүнийг импортоор оруулж дотоодын хэрэглэгчдэд худалдан өгөх хоёр том төрөл хэлбэртэй. Үүнд гадаадын бүтээгдэхүүнийг импортоор оруулах төрөл одоо хамгийн эрчтэй хөгжин нэмэгдэж байна. Хятадын дотоодын олон тооны цахим бизнесийн нэгж хилийн чанадад шууд худалдан авалт хийх ажил төрөл эрхэлж байна. Саяхан Жин Дун корпорацын ахлах оффисер Лю Чяндун баг бүрдүүлэн Парист очиж, Жин Дун корпорацын "Францын павильон"-ыг нэр төртэй эхлүүлсэн байна. Улсын дотоодод Жин Дун корпорац гадаадын хэдэн арван үзэмний дарсны үйлдвэрийн албан тушаалтныг урин корпорацаа танилцуулж, хилийн чанадын үзэмний дарсны худалдан авалтын зах зээлээ өргөжүүлсэн байна.
Жин Дун корпорацын Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний салбарын ерөнхий менежер Жао Жянь-күнь хэлэхдээ, энэ нь голдуу өнөөгийн импортын үйл явцад оршиж буй зарим дутагдалтай орон зайд хандуулсан болно гэжээ. Тэрээр хэлэхдээ: "Зах зээл нэлээд эмх замбараагүй юм шиг надад санагдаж байна. Бид бүртгэж үзсэн юм, нэгдүгээр зэрэглэлийн бөөний борлуулалтын бизнес нэгжээс хоёрдогч зэрэглэлийн бөөний боруулалтын бизнес нэгж хүртэл үнийн нэмэлтийн хэмжээ 20 хувиар илүү байна. Бид гадаадаас шууд импортоор оруулж, эхний гар дамжсан тул үнийн нэмэлт байхгүй, хэрэглэгчдэд илүү ашигтай юм. Өдгөө бид бүх ажил төрлөө өөрсдөө эрхэлж байна. Учир нь өөрсдөө эрхлэхийн чанар чансаагаа өөрсдөө тогтоон барьж чадна. Алхам бүрийг мөрдөн хянаж чадах бөгөөд тусгай хүн хариуцаж байгаа. Иймээс энэ бол бидний хамгийн итгэлтэй тал юм" гэв.
Хятадын хэрэглэгчдийн хувьд цахим бизнесээр шууд худалдан авч буй гадаадын бүтээгдэхүүний цар хүрээ улам нэмэгдэж, хүнсний бүтээгдэхүүн, хувцас хунар, эх нялхсын хэрэглээний бүтээгдэхүүнийг маш их таашаан авч байна. Womai сүлжээ бол хамгийн анх хилийн чанадад үйл ажиллагаа эрхэлсэн дотоодын цахим бизнес нэгж юм. Тус компанийн эрхлэлт борлуулалтын ерөнхий захирал Шан Янь, импортын хүнсний бүтээгдэхүүний ажил төрөл түргэн нэмэгдэж байна гэлээ.
Тэрээр хэлэхдээ: "Хэрэглэгчдийн хувьд, жирийн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг нэлээд сонирхож байгааг бид анзаарсан. Бид Европ, Америк, Япон зэрэг хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн том орнуудаас шоколад, бисквитийн төрлийн бүтээгдэхүүн импортолдог. Тэгвэл сүү зэрэг өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ мөн их байгаа. Бидний Герман, Даниас импортолсон сайн чанарын сүү хэрэглэгчдэд маш их таашаагдаж байгаа. Дэлхийн улс орны төрөл бүрийн сайн бүтээгдэхүүнийг Хятад улсад оруулж ирэхийг бид хүсэж байна. Учир нь өдгөө дотоодод хэрэглээний чанарын төвшин өсөх хандлагатай байна. Хэрэглэгчид бүтээгдэхүүний чанар, брэндийг чухалчлах болсон. Бид иймэрхүү чиг хандлагад зохицож чадахыг хүсэж байна" гэлээ.
Ноднингоос эхлэн Хятад улс хил дамнасан цахим худалдааны хөгжилд түлхэц өгөх ашигтай бодлого гаргав. Үүнд Гаалийн ерөнхий газар, Татварын үндэсний газраас хэрэгжүүлсэн бодлогууд ч багтаж байгаа юм. Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шэнь Даньян хэлэхдээ, дотоодын зах зээлд импортын бараа бүтээгдэхүүн, ялангуяа хэрэглээний төрлийн импортын бараа бүтээгдэхүүн маш эрчимтэй эрэлт хэрэгцээтэй байна. Түүнчлэн ийнхүү эрэлт хэрэгцээ цаашид улам өргөжин нэмэгдэх юм. Иймээс гадаадын аж ахуйн нэгжүүд Хятад улсад үзэсгэлэн яармаг зэрэг худалдаа дэмжих үйл ажиллагааг олонтаа зохион байгуулж, улмаар тухайн улсаасаа Хятад улсад экспортлох бүтээгдэхүүний хэмжээгээ нэмэгдүүлэхийг хүсэж байна гэжээ.
Энэ онд бодлогын дэмжлэг ахиулалтын дагуу хил дамнасан цахим бизнес үргэлжлэн тогтвортой, түргэвтэр өсөлт хөгжлөө хадгалах боломжтой гэж судалгааны байгууллага үзэж байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |