• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Түвдийн гадаад худалдааны хэмжээ 13 тэрбум юаньд хүрэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-02-25 16:03:26

Лхасын гаалийн газрын бүртгэлд харуулснаар, 2014 онд Түвдийн гадаад худалдааны нийт хэмжээ 13 тэрбум 848 сая гаруй юань хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 32.96 хувиар буурчээ. Үүнд, экспортын нийт хэмжээ 12 тэрбум 900 сая юаньд хүрч 36.6 хувиар буурсан бол импортын нийт хэмжээ 948 сая юань хүрч, 205 хувиар өсөн нэмэгджээ.

Хөхнуур-Түвдийн төмөр замын өргөтгөл шугам болох Лхас-Шигааз хүрэх төмөр зам ашиглалтанд орж үйл ажиллагаагаа эхлүүлсэн, Балбын худалдааны хамгийн том Жилүн боомтыг өргөтгөж нээлттэй болгосон, Сычуань-Түвдийн төмөр зам ашиглалтад орсон, Тэрчлэн энэ онд ТӨЗО-ны дэвшүүлсэн Гималайн эдийн засгийн бүс байгуулах зэрэг хүчин зүйлийн улмаас, ирээдүйд Түвдийн гадаад худалдаа асар их нөөцтэй байж, Түвдийн эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгөх хүч болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.

\Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе