• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Түвдэд 370 сая юаний тэтгэлэг олгов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-02-25 16:43:20

Түвдийн Лхаст тун саяхан сүүлийн 20 жилд байгаагүй их цас орж, агаарын дулаан үргэлжлэн буурчээ. Цас мөстэй хахир хүйтэн цагт Лхасын 105.5 мянган өрх засгийн газрын дэмжлэгтэйгээр өвлийг дулаан туулсан байна.

Түвдийн ӨЗО-ны Санхүүгийн танхим, Лхас хотын засгийн газар зэрэг байгууллага нэгжийн мэдээлснээр, Лхасын оршин суугчдын амьжиргааны байдалд үндэслэн засгийн газраас 370 сая юань санхүүжүүлж, оршин суугчдад зориулсан байгалийн шатамхай хийн үнэ ханшинд ихээр тохируулалт хийв. Үүнд хот суурины оршин суугчдын өрх бүрийн хэрэглэх байгалийн шатамхай хийн хэмжээ жилд 1500 шоо метрээс давахгүй нөхцөлд шоо метр бүрд 1.5 юаний тэтгэлэг олгохоор шийдвэрлэжээ. Түүнээс гадна амьдралын үндсэн баталгаат өрх зэрэг ядуу хүмүүс жил бүр 600 шоо метр байгалийн шатамхай хийг үнэ төлбөргүй хэрэглэж болох юм байна.

\Навч\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе