|
|
||
25-нд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Бээжинд Төрийн зөвлөлийн байнгын хурлыг даргалан хуралдуулав. Хурлаас татварын хувь хэмжээ, зардлыг улам багасах арга бодлого тогтоож, бичил, жижиг аж ахуйн нэгжүүдийн хөгжил, ажил үйлс эрхлэх инновацийг дэмжих шийдвэр гаргажээ.
Нэгд, 2015 оны 1-р сарын 1-нээс 2017 оны 12-р сарын 31-нийг хүртэл, аж ахуйн нэгжийн орлогын татварыг тал хувиар хөнгөлөх ашигтай бодлогод хамрагдах бичил, жижиг аж ахуйн нэгжүүдийн хүрээг тэлэх юм. Тухайлбал тус бодлогын хүрээнд хамрагдах жил тутамд төлөх татварын хэмжээг дээд тал нь 100 мянган юань байсныг 200 мянган юань хүртэл нэмэгдүүлж, түүнчлэн зөвхөн 20 хувийн татварын хэмжээний дагуу аж ахуйн нэгжийн орлогын албан татвар хурааж, бичил, жижиг аж ахуйн нэгж түргэн хөгжихөд туслах болно.
Хоёрт, 2015 оны 4-р сарын 1-нээс эхлэн, урьд нь туршин хэрэгжүүлсэн хувь хүний зүгээс хувьцааны эрх, үл хөдлөх хөрөнгө, техникийн бүтээл зэрэг валютын бус шинж чанартай хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийх бодит ашиг орлогод ногдуулах татварыг нэг удаагийн татвар байсныг татвараа олон удаа хувааж төлөх болгон өөрчилж, энэхүү хөнгөлөлттэй бодлогыг улсын хэмжээнд түгээн, иргэдийн дундах хувь хүний хөрөнгө оруулалтын эрч хүчийг нэмэгдүүлэх болно.
Гуравт, ажилгүйдлийн даатгалын зардлыг одоогийн хэрэгжүүлж буй тогтоолоор 3 хувь байсныг 2 хувь хүртэл нэгдсэн журмаар бууруулж, байгууллага, хувь хүний төлөх зардлын хувь хэмжээг олон газрынхан ажилгүйдлийн даатгалын ашиг олголтыг нэмэгдүүлэх, ажлаа алдсан хүмүүс дахин ажлын байраар хангагдахыг ахиулах, ажилгүйдлийн даатгал болон ажлын байрыг тогтворжуулах бодлогыг хэрэгжүүлэх зэрэг олон талыг гүйцэд бодолхийлсэн үндсэнд тогтоох ёстой гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |