• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Иргэдээс өндөр настны асрамжийн үйлчилгээ эрхлэхийг урамшуулав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-02-26 10:05:04
25-нд Хятадын иргэний засаг захиргааны яамны вэб сайт мэдээлэхдээ, тун саяхан Иргэний засаг захиргааны яам, Хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо, Боловсролын яам зэрэг 10 байгууллага хамтран "Иргэдээс өндөр настны асрамжийн үйлчилгээ эрхлэхийг урамшуулах тухай бодит санал" нийтэлж, иргэдээс орон байр болон дүүргийн асрамжийн үйлчилгээ, байгууллагын асрамжийн үйлчилгээ, өндөр настны асрамжийн салбар эрхлэхийг урамшуулах тухай бодит арга барилын талаар дэвшүүлсэн байна.

Уг саналд дурдахдаа, иргэдээс хот суурины дүүрэгт өндөр настны асрамжийн төв, өндөр настны үйл ажиллагааны төв зэрэг асрамжийн үйлчилгээний дэд бүтэц байгуулж, иймэрхүү үйлчилгээ шаардаж буй өндөр настан, ялангуяа насжиж хөгширсөн, харж харгалзах хүнгүй юм уу ганц бие, эсвэл амьдрал хүнд өндөр настанд зориулж, нийтийн хоол, дэмжлэг арчилгаа, эрүүл хамгаалал, чөлөөт цагаа өнгөрөөх юм уу эсвэл гэрт нь очиж харгалзах зэрэг үйлчилгээгээр хангаж, өндөр настнуудын тухай мэдээлэл бүртгэл цуглуулах, тэдний биеийн байдлын талаар үнэлгээ хийх зэрэг ажил өрнүүлэхийг урамшуулна гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе