• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ян Жиечи Сусан Райстай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-02-26 14:47:13

Орон нутгийн цагаар 2-р сарын 25-нд Нью-Йоркт Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн Ян Жиечи, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн ерөнхийлөгчийн туслах Сусан Райстай уулзав.

Ян Жиечи, Ши Жиньпин дарга болон ерөнхийлөгч Обама саяхан утсаар холбогдох үедээ Хятад Америкийн их гүрний шинэ хэлбэрийн харилцааны бүтээн байгуулалтыг улам түргэтгэх талаар удирдлагын чухал санал дэвшүүлсэн юм. Хятад Америк хоёр тал хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг нарийн хянамгай хэрэгжүүлж, олон салбарын бодит хамтын ажиллагааг идэвхтэй өргөжүүлж, олон улсын болон бүс нутаг, бүх дэлхийн чанартай чухал асуудлаарх уялдаа холбоогоо эрчимжүүлж, санал зөрөлдөөн, эмзэг асуудлыг зүй зохистой зохицуулж, Хятад Америкийн харилцааг ахиулж, шинэ жилдээ улам их ахиц гаргах ёстой гэжээ.

Сусан Райс, хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтын дагуу, Хятадын талтай олон салбар, олон давхаргын харилцаа холбоо, хамтын ажиллагааг эрчимжүүлж, бүс нутаг болон бүх дэлхийн чанартай өрсөлдөөн сорилтыг зүй зохистой зохицуулж, үнэнч, бүтээлч арга хэлбэрээр санал зөрөлдөөнөө үр ашигтай удирдан зохицуулж, Америк Хятадын харилцааны хөгжлийн сайн байдлыг хэвээр хадгалахад Америкийн тал бэлэн байна гэжээ.

Хоёр тал бас Солонгосын цөмийн асуудал, Ираны цөмийн асуудал, НҮБ байгуулагдсаны 70 жилийн ойн тэмдэглэлт ажиллагаанууд, 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөр, цаг уурын өөрчлөлт, терроризмтэй тэмцэх, эбола вирусын эсрэг тэмцэх зэрэг асуудлаар санал бодлоо солилцсон байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе