• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өвөр Монголын Жи-нин замын эртний бууринаас 65 булш илрүүлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-02-26 15:48:54

ӨМӨЗО-ны археологийн хүрээлэн 2003 онд "Хятадын археологийн 10 том нээлт"-ийн нэгээр сонгогдсон ӨМӨЗО-ны Жи-нин замын эртний хотын бууринд үргэлжлэн археологийн судалгаа хийж, 65 эртний булшийг илрүүлснээс Юань гүрний булш 59, Сяньби булш 6 байсан байна.

Өвөр Монголын Улаанцав хотод байдаг Жи-нин замын эртний буурь аль эрт Алтан улсын үед байгуулагдаж, дараа нь Юань улсад ашиглагдан, тухайн үеийн монголын тал нутаг болон Хэбэй, Шаньши зэрэг газрын арилжаа худалдааны зах зээл байснаа хожим нь дайны хөлд автжээ. 2002-2005 онд, археологичид тус бууринд судалгаа хийж, их хэмжээний алт, Юань гүрний үеийн шаазан хэрэгсэл илрүүлжээ. 2011 оноос археологичид хоёр дахь удаагаа тус бууринд судалгаа хийсэн байна.

\Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе