• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олон улсын станцын хэрэглэх хугацааг сунгахыг зөвшөөрчээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-02-26 10:27:27

25-нд ТАСС агентлагийн мэдээлснээр, Оросын холбооны сансрын агентлагийн Шинжлэх ухаан технологийн комисс 24-нд хуралдаж, Америкийн сансрын аяллын үндэсний алба ноднин жилийн 5-р сард олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг сунгах тухай ОХУ-ын сансрын агентлагт дэвшүүлсэн өргөдлийг зөвшөөрч, 2020 оноос 2024 он хүртэл сунгасан гэжээ.

ОХУ-ын сансрын агентлагийн Шинжлэх ухаан технологийн комисс тус орны нисгэгчтэй сансрын салбарын 2030 он тэрчлэн ирээдүйн хөгжлийн төлөвлөгөөг хянан хэлэлцэв. Төлөвлөгөөнд голдуу хоёр талын агуулгыг хамарчээ. Тухайлбал, нэгд, Оросын үйлдвэрлэсэн сансрын бүтээгдэхүүний олон улсын сансрын станцын хэрэглээний хэмжээг нэмэгдүүлнэ. Хоёрт, Оросын өөрийн сансрын станцыг байгуулж, өөрийн орны гадаад орон зайн судалгааны нөхцөл бүрдүүлнэ гэжээ.


\Навч\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе