|
|
||
2-р сарын 26-нд Бээжин хотноо бүх Хятадын Гадаад худалдааны ажлын теле хурал эхэлж, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Ван Ян оролцож илтгэл тавив. Тогтвортой урагшлахыг баримтлан, инноваци хөдөлгүүр хүчийг чухалчлан, бодлогыг нямбай сайтар хэрэгжүүлж, зах зээлийн голлох амьжиргааны хүчнийг хөгжүүлж, гадаад худалдааны тогтвортой өсөлт нэмэгдэл, өөрчлөн чанаржуулах ахицыг ихээр урагшлуулж, олон улсын өрсөлдөөний шинэ давуу талыг түргэн буй болгох хэрэгтэйг тэрээр онцлов.
Ван Ян, 2014 онд манай улсын гадаад худалдаа тогтвортой өсөлтөө хадгалж, бүтэц нь улам сайжирч, чанар үр ашиг илт дээшилж, худалдааны их гүрний байр суурь бэхжин, олон улсын зах зээлд эзлэх хувь хэмжээ улам нэмэгдэж, хялбархан олдохгүй үр дүнд хүрсэн гэжээ.
Сүүлийн жилүүдэд манай улсын импорт экспортын өсөлт саарч, эдийн засгийн хөгжил шинэ төлөв байдлын бодит тусгалд шилжсэн юм. Гэхдээ манай улсын гадаад худалдааны ерөнхийлсөн өрсөлдөх давуу тал хадгалагдсаар байгаа бөгөөд урт удаан хугацаанд тогтвортой нэмэгдэх үндэс суурьтай. Заавал эрч хүч, итгэл зоригоо чангалан, оюун санаагаа хөвчилж, гадаад худалдааны хөгжил шинэ шатанд ахихыг түлхэн урагшлуулах хэрэгтэй гэж Ван Ян онцлов.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |