Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн нэгдмэл карт хэрэглэнэ
Синьхуа Агентлаг (GMT+08:00) 2015-02-27 09:46:43
3-р сарын 1-нээс Хятад улс үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн нэгдмэл картын хэв загварыг бүх талаар хэрэгжүүлнэ. Эд хөрөнгийн өмчлөлийн эрхийн баримт болон үл хөдлөх хөрөнгийн бүртгэл мэдээллийн гол агуулгын хувьд, 26-нд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн нэгдмэл картын хэв загварыг албан ёсоор нийтэд зарлав.
Эх сурвалжид тэмдэглэснээр, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл нь эд хөрөнгийн өмчлөлийн эрхийг харуулах хуулийн хүчинтэй арга барилын хувьд, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, үл хөдлөх бодитой эд хөрөнгө болон агуулга зэргийг бүгд бүртгэлийн карт дээр тэмдэглэн тодорхойлж, зөвхөн картын агуулга зөрчилгүй, өмчлөлийн эрх өөрчлөгдсөн байдлыг нэгдмэл дүрэмжсэн маягаар тусгасан байвал сая өмчлөлийн эрхийг нэгдсэн журмаар хатуу чанга хамгаалах болно.
Эх сурвалжид тэмдэглэснээр, одоогоор бүх Хятадын хэмжээнд 30 гаруй хот, 70 сяньд үүрэг хариуцлага, байгууллагын цэгцлэлтийн ажлыг дуусгаж, бүргэлийн шинэ карт, шинэ үнэмлэх эхлэн хэрэглэх нөхцөлийг үндсэндээ бүрдүүлээд байгаа юм байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл