Дээд технологи хийгээд тоног төхөөрөмжийн салбарын нэмүү өртөг өсөв
Хятадын Олон Улсын Радио (GMT+08:00) 2015-02-27 11:08:12
26-нд Хятадын үндэсний статистикийн газраас нийтэлсэн албан мэдээнд, 2014 онд Хятадын дээд технологийн үйлдвэрийн салбарын нэмүү өртөг ноднингийнхоос 12.3 хувиар нэмэгдэж, тоног төхөөрөмжийн үйлдвэрийн салбарын нэмүү өртөг 10.5 хувиар нэмэгджээ.
Тоо баримтад харуулснаар, 2014 онд Хятадын дотоодын бүх аж үйлдвэрийн нэмүү өртөг 22 триллион 799 тэрбум 100 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 7 хувиар нэмэгдэж, жилийн орлого нь 20 саяас давсан аж үйлдвэрийн нэмүү өртөг 8.3 хувиар нэмэгджээ. Үүнд дээд технологийн үйлдвэрийн салбарын нэмүү өртөг өнгөрсөн оны мөн үеэс 12.3 хувиар нэмэгдэж, томоохон аж үйлдвэрийн нэмүү өртөгт эзлэх хувь хэмжээ 10.6 хувьд хүрчээ. Тоног төхөөрөмжийн үйлдвэрийн салбарын нэмүү өртөг 10.5 хувиар нэмэгдэж, жилийн орлого нь 20 саяас давсан аж үйлдвэрийн нэмүү өртөгт эзлэх хувь хэмжээ 30.4 хувьд хүрчээ.
Үүнээс гадна, аж үйлдвэржилт, мэдээлэлжүүлэлт болон оршин суугчдын хэрэглээний төвшин дээшилсэн зэрэг олон чухал хүчин зүйлийн нөлөөгөөр, Хятадын үйлчилгээний салбар дорвитой өссөн байна. 2014 онд, үйлчилгээний салбарын нэмүү өртөг өнгөрсөн оны мөн үеэс 8.1 хувиар нэмэгджээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл