• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2015 онд 4G хэрэглэгчдийн тоог 200 саяар нэмэгдүүлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-02-27 14:29:32

26-нд Бээжинд Хятадын аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамнаас "Куандай буюу хурдны интернэттэй Хятад" хэмээх 2015 оны байршуулалтын тусгай ажиллагааны теле хурал зохион байгуулж, "Куандай буюу хурдны интернэттэй Хятад" хэмээх стратегийн 2015 оны хөгжлийн зорилтыг тодорхойлж, FTTH интернэт хэрэглэгчдийн тоог 40 саяар нэмэгдүүлж, 4G хэрэглэгчдийн тоог 200 сая гаруйгаар нэмэгдүүлэхээр болов.

Интернэтийн хурдыг дээшлүүлэх төлөвлөгөө Хятадад хэрэгжээд нэгэнт гурван жил болж байна. 2013 онд, Хятад улс "Куандай буюу хурдны интернэттэй Хятад" хэмээх стратегийг боловсруулсан байна. Хятадын аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамны сайд Мяо Вэй, өнгөрсөн гурван жилд гүйцэтгэсэн ажлын үндсэн дээр, 2015 оны үүрэг зорилтод голцуу хурдны интернэтийн чадавхыг дээшлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, интернэтийн хурдны төвшнийг дээшлүүлэх, ухаалаг үйлчилгээг дэмжин бий болгох зэрэг гурван тал багтаж байгаа юм гэжээ.



Интернэт сүлжээний хамрах хүрээ хэмжээний хувьд, FTTH интернэт ашиглах өрхийн тоог 80 саяар нэмэгдүүлж, 4G-гийн үндсэн станцын тоог 600 мянга гаруйгаар нэмэгдүүлж, хөдөө тосгонд засаг захиргааны 14 мянган гацаа тосгонд хурдны интернэт нэвтрүүлж, хэсэг гацаа тосгонд FTTH интернэт нэвтрүүлэх юм байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе