|
|
||
25-нд Хятадын Төрийн зөвлөл байнгын хурал хуралдуулж, бичил жижиг аж ахуйн нэгжийн татвар хураамжийг багасгаж, ашиг орлогыг нэмэгдүүлэх талаар шийдвэр гаргажээ. Энэ оноос 2017 оны эцэс хүртэлх 3 жилийн хугацаанд, аж ахуйн нэгжийн орлогын татварыг тал хувиар буруулах ашигтай бодлогод хамрагдах бичил, жижиг аж ахуйн нэгжүүдийн цар хүрээг тэлж, жил тутамд төлөх татварын хэмжээний дээд тал нь 100 мянган юань байсныг 200 мянган юань хүртэл нэмэгдүүлнэ. Тэрчлэн ажилгүйдлийн даатгалын төлбөрийг 3 хувь байсныг 2 хувь хүртэл бууруулах юм байна.
Үүний зэрэгцээ, иргэдийн дундах хувь хүний хөрөнгө оруулалтын хүчийг дайчилж, 2015 оны 4-р сарын 1-ээс эхлэн, урьд туршин хэрэгжүүлсэн хувь хүний зүгээс хувьцааны эрх, үл хөдлөх хөрөнгө, техникийн бүтээл зэрэг валютын бус шинжтэй хөрөнгө оруулалт хийх бодит ашиг орлогод ногдуулах татварын нэг удаагийн татвар байсныг татвараа олон удаа хувааж төлөх болгон өөрчилж, иймэрхүү хөнгөлөлттэй бодлогыг улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэхээр хурлаас шийдвэр гаргажээ.
\Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |