|
|
||
26-нд Тяньжиний хорио цээр, хяналт шалгалтын албанаас сэтгүүлчийн мэдээлснээр, Хятад Монгол хоёр орны найрамдлыг тээсэн хоёр монгол морь холын аяныг туулан Монгол улсаас Тяньжиньд ирлээ. Хорио цээр, ханалт шалгалтын ажлын дагуу тус хоёр моринд 30 өдөр тусгаарласан юм. Энэ хугацаанд тусгаарлалтын талбайд клиникийн ажиглалт болон хяналт шалгалтын тэмдэглэл хийж, аюулгүй байдлыг баталгаажуулах юм.
Эл хоёр монгол морь бол Ши Жиньпин дарга 2014 оны 8-р сард Монгол улсад төрийн айлчлал хийх үеэр тус улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хүргэсэн төрийн бэлэг юм. Тухайн үед Ши Жиньпин нутгийн ёс заншлын дагуу морины хүзүүнд хөх хадаг уясан бөгөөд "Алтай", "Хэрлэн" хэмээх нэр хайрлаж, үүгээр Хятад Монгол хоёр орны уул усаар холболдсон, сайн хөршийн найрамдлыг бэлэгшээсэн байна.
\Навч\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |