|
|
||
Синьхуа Агентлагийн мэдээ, Үндэсний статистикийн газрын 26-нд нийтэлсэн бүртгэлийн тоо баримтаас үзвэл, хүн нэг бүрийн жилийн дундаж орлого 2300 юаниар тооцоолдог хөдөө тосгоны ядууг тэтгэх стандартын дагуу, 2014 онд Хятадын хөдөө тосгоны ядуу хүн ам 70 сая 170 мянгад хүрч, энэ нь өнгөрөгч оныхоос 12 сая 320 мянгаар багассан байжээ.
Мөн өдөр нийтэлсэн "2014 оны Хятадын улс ардын аж ахуй болон нийгмийн хөгжлийн статистикийн албан мэдээ"-нд, ноднин жилийн Бүх Хятадын оршин суугчдын хүн нэг бүрийн дундаж орлого 20167 юаньд хүрч, 2013 оныхоос 10.1 хувиар өсжээ.
2014 онд Бүх Хятадын хот сууриний оршин суугчдын хүн нэг бүрийн дундаж орлого 28844 юаньд хүрч, 2013 оныхоос 9 хувиар өсжээ. 2014 оны хөдөө тосгоны оршин суугчдын хүн нэг бүрийн дундаж орлого 10489 юаньд хүрч, 2013 оныхоос 11.2 хувиар өссөн байна. \Г.С\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |