|
|
||
26-нд Хятадын худалдааны яамны сайд Гао Хүчэн Хятадын гадаад худалдааны ажлын теле хуралд, Худалдааны яам гадаад худалдааны бодлогыг сайтар хэрэгжүүлж, экспорт импортын төлбөр тооцооны ажлыг цэгцэлж, худалдаанд илүү дөхөм үзүүлж, экспортын татварыг буцаах механизмыг төгөлдөржүүлж, худалдаа, санхүүжилтийн үйлчилгээг сайжруулна гэжээ.
Гаалийн ерөнхий алба энэ оны 5-р сарын 1-нээс эхлэн бүх улсын хэмжээнд бүс нутгийн гаалийн интегралчлалын өөрчлөлтийг урагшлуулж, тэнгис дагуух боомтуудад олон улсын худалдааны "тусгай цонх" туршин ажиллуулж, хил дамнасан цахим бизнес, зах зээлээс худалдан авах зэрэг гадаад худалдааны шинэ ажил төрийг хөгжүүлж байна.
Хятадын чанарын хяналт шалгалт, хорио цээрийн үндэсний алба чухал бүтээгдэхүүн, экспортын барааны чанарыг сайжруулах тусгай ажиллагаа явуулж, гадаадаас Хятад улс руу экспортлох хүнсний аж ахуйн нэгжийг бүртгэж, ханан шалгах ажлыг түргэтгэж, дансанд тэмдэглэсэн импортын хуучин цахилгаан барааг хүчингүй болгож, импортын сэргээгдэх баялгийг боловсруулах паркийг дэмжиж, хяналт шалгалтын интегралчлалыг түргэн биелүүлэх болно.
\Навч\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |