• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ард иргэд өөрчлөлт шинэчлэлтийн өгөөжийг хүртэхийг онцлов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-02-27 17:27:56

ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх төвийн удирдах багийн дарга Ши Жиньпин 2-р сарын 27-нд өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх төвийн удирдах багийн 10-р хурлыг даргалж чухал яриа тавьсан байна.

Тэрээр, өөрчлөлтийн тал бүрийн үүргийг шинжлэх ухаанчаар нэгтгэн төлөвлөж, намын 18-р хурлын 3, 4-р бүгд хурлын өөрчлөлт шинэчлэлийн бодлогыг сайтар хэрэгжүүлж, хуулийн дагуу өөрчлөлт хийх, өөрчлөлтийн дунд хуулийг төгөлдөржүүлж, чухал талыг товойлгож, зөв талыг чанд барьж, буруу талд цохилт өгч, олон нийтийн хүлээн зөвшөөрсөн хатуу бөгөөд бодит арга барилаар өөрчлөлтийн "эхний нэг км" болон "эцсийн нэг км"-ийн харьцааг сайн шийдвэрлэж, өөрчлөлтийн төсвийн жинхэнэ утгыг бүрэн харуулж, ард иргэдэд нэн их үр өгөөж хүртээх хэрэгтэй гэжээ.

Хурлаар, "Хятадын хөл бөмбөгийн өөрчлөлтийн ерөнхий төсөв", "Тэргүүлэх боловсон хүчин хуулийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох үйлдлээс хариуцлага нэхэмжлэх тухай тогтоол", "Ардын хянан байцаагчийн дүрмийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх төсөл" зэрэг зүйлийг хянан хэлэлцэж баталсан байна.


\Навч\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе