|
|
||
27-нд НҮБ-ын ерөнхий нарийн дарга Бан Ги Мун дэлхийн эмэгтэй удирдагч нарын дээд уулзалтад оролцох үеэр, эмэгтэйчүүд улс төрийн үйл хэрэгт оролцон, шийдвэр бодлого тогтоох илүү эрхтэй байхыг уриалсан байна.
Мөн өдөр, 60 гаруй улс орны улс төр, эдийн засаг, соёлын салбарын эмэгтэй удирдагч нар, шилдэг аж ахуйн нэгжийн эзэд Чилийн нийслэл Сан Диегод хуран цугларч, НҮБ-ын эмэгтэйчүүдийн байгууллагаас зохион явуулсан дэлхийн эмэгтэй удирдагч нарын дээд уулзалтад оролцжээ.
Энэ удаагийн хурал "эмэгтэйчүүд болон эрх мэдэл, адил бус дэлхий ертөнцийг байгуулъя" уриан дор боллоо. Хоёр хоног үргэлжлэх хурлаар төлөөлөгчид эмэгтэйчүүд хэрхэн саад бэрхшээлийг даван туулж, удирдах байранд гарах асуудлыг авч хэлэлцэх бөгөөд Бээжинд болсон НҮБ-ын дэлхийн эмэгтэйчүүдийн хурлаар ойрын 20 гаруй жилийн турш, эмэгтэйчүүдийн улс төрийн үйл хэрэгт оролцох явц дахь туршлага сургамжийг дүгнэж, эмэгтэйчүүдэд хэрхэн нөхцөл болзол хангаж, тэдний эрх тэгшээр улс төрийн үйл хэрэгт оролцохыг батлах зэрэг асуудлаар авч хэлэлцэх юм байна.
\Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |