• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шиньжянд ядуусыг тэтгэх төсөл үр ашигтай хэрэгжиж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-02-28 16:03:03

27-нд болсон 2015 оны Шиньжяны "үр ашигтай" төслийн хэрэгжилтийн талаарх хурлаас мэдээлснээр, жил гаруйн хэрэгжилтээр дамжаад өмнөд Шиньжяны ядуу нутгийн иргэдэд ажлын байраар хангах зорилготой "үр ашигтай" төсөл тус нутагт амжилттай хэрэгжиж, ардын амьжиргааг сайжруулан, эдийн засгийн хөгжлийг ахиулсан байна.

Өнгөрсөн оны 2-р сард ШУӨЗО-ны намын хороо хоёр жилийн хугацаанд, нийт 888 сая юаний санхүүжилт хийж, өмнөд Шиньжяны Кашкар, Хэтянь, Кызыл Киргизийн өөртөө засах жөүгийн иргэдийн гар урлал, нэхмэл, хүнсний бүтээгдэхүүн, худалдаа, ложистик зэрэг ажил төрөлд хөрөнгө, бодлогын дэмжлэг үзүүлж, аж ахуйн нэгжийн 58 мянга 300 гаруй хүнийг ажлын байраар хангахаар төлөвлөж байна. Уг төслийг өнгөрсөн оны 2-р сараас хэрэгжүүлснээс хойш, 496 сая юаниар санхүүжүүлж, 194 төслийн барилга байгуулалтын ажлыг дуусгаж, 35 мянга гаруй хүнд шинэ ажлын байр олгожээ.

\Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе