• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хонконг тусгаар тогтнох тухай ямарваа цуурхал тараахыг эрс эсэргүүцнэ

CRI       (GMT+08:00) 2015-02-28 15:47:20

Хятадын төв засгийн газраас Хонконгод суугаа холбоо барих газрын Жюлүн дэх ажлын хэсгийн ахлагч Хэ Жин 27-ны өдөр болсон 2015 оны шинэ жилийн хүлээн авалтад хэлэхдээ, Хонконг тусгаар тогтнох тухай ямарваа цуурхал тараахыг эрс эсэргүүцнэ. Үг хэлэх эрх, эрдэм шинжилгээний ажил нь Хонконгийг тусгаар тогтнуулах гэж хөөрөгдөж байгаа хүмүүсийн хамгаалалтын халхавч байж болохгүй гэжээ.

Хэ Жин, одоо Хонконгод цөөн тооны зарим хүн үг хэлэх эрх чөлөө, эрдэм шинжилгээний судалгаа гэгчээр халхавч болгож Хонконг болон эх газрын зөрчил мөргөлдөөнийг өдөөн дэвэргэж Хонконгийг салан тусгаарлах оролдлого хийж байна. Иймэрхүү үзэл санаа нь Хонконгийн тулгуур хуулиас няцаж, "нэг улс хоёр систем"-д өдөөн хатгалга хийж байна, сэрэмжлэх хэрэгтэй гэжээ.

Тэрээр, сайн сайхан хуулийн засаглал бол Хонконгийн хамгийн чухал тогтолцооны баталгаа мөн. Хялбар биш олдсон юм, хэврэг байдаг. Нийт нийгмээрээ нандигнан үзэх хэрэгтэй гэжээ.

Хятадын төв засгийн газраас Хонконгод суугаа холбоо барих газрын албаны хүмүүс, Хонконгийн АТИХ-ын төлөөлөгчид, УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны гишүүд, Хонконгийн онцгой бүсийн хууль тогтоох байгууллагын гишүүд, Жю лүнгийн олон салбарын зүтгэлтэн 1500 гаруй хүн тус цайллагад оролцжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе