• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2015 оны хоёр чуулганы хэвлэл мэдээллийн төв ажлаа эхэллээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-02-28 17:21:05

12-р сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын 3-р хурал, УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны 12-р сонгуулийн 3-р хурал тус тус 3-р сарын 5, 3-р сарын 3-нд Бээжинд эхэлнэ. Энэ жилийн хоёр чуулганд дотоод гадаадын 3000 гаруй сэтгүүлч бүртгүүлсний дотор дотоодын сэтгүүлч 2000 орчим, Хонконг, Макао, Тайвань болон гадаадын сэтгүүлч 1000 гаруй хүн байна гэж хоёр чуулганы хэвлэлийнхэн мэдээллээ.

Нийт олны анхаарал хандуулж буй онцлох асуудлуудтай холбогдуулан жил бүрийн хоёр чуулганы үеэр хэвлэл мэдээллийн төв 10 гаруй хэвлэлийн бага хурал зохиодог юм. "Энэ оны АТИХ-ын сэтгүүлчийн бага хурлыг өдөр бүр хуралдуулах бөгөөд голлох яам, хорооны хариуцлагатай хүмүүс хуралд оролцоно" гэж хоёр чуулганы хэвлэл мэдээллийн төвийн орлогч дарга Жүн Шюечуань хэллээ.

\Навч\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе