• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс үл хөдлөх хөрөнгийн анхны эрхийн бичгийг олгов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-01 16:26:48

Жянсү мужийн Сюйжөү хот, Сычуань мужийн Лүжөү хот Хятадын үл хөдлөх хөрөнгийн анхны эрхийн бичгийг зэрэг олгосноор, Хятад улсад үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн бүртгэлийн тогтолцоо албан ёсоор бий болов.


Газар Баялгийн Яамны Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрын байнгын орлогч дарга Лин Хунжи 3-р сарын 1-ний өдөр Хятадын Мэдээний Агентлагийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, "Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай түр хэрэгжүүлэх дүрэм" 3-р сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн боловч Хятадын 2800 гаруй хот сяний дотроос зөвхөн 70 хот сянь л үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн үүрэг хариуцлагыг эмхлэн нэгтгэсэн болохоор, энэ талаар ажлын ахицыг түргэтгэх шаардлагатай байна. Үндсэн талаас нь мэргэжлийн хүмүүсийн авч үзсэнээр, үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн бүртгэлийн гол үнэ өртөг нь үл хөдлөх хөрөнгийн арилжааны аюулгүй байдлыг хангах, үл хөдлөх хөрөнгийн эрхийг эзэмшигчийн хууль ёсны эд хөрөнгийг хамгаалахад орших юм байна. /О.Д/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе