|
|
||
Энэ оны Хятадын хоёр чуулган цагаан сарын дараахан болж байгаа. Цагаан сарын долоон хоногийн амралт дуусмагц Хятад улс хоёр чуулганаа эхэлжээ.
Энэ оны хоёр чуулган засгийн газар солигдох жил биш тул уламжлалт утгаараа эгэл жирийн хоёр чуулган болж байна. Гэвч амралтын дараах ажлын өдрүүдэд Хятадын хэвлэл мэдээллүүд Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дөрвийг бүх талаар бүтээн байгуулах тухай мэдээлж эхэллээ. Энэ нь энэ оны хоёр чуулганд ер бусын мэдээлэл өгч байна.
ХКН-ын төв хорооны харьяа Ри Минь Ри бао сонин дараалан нийтлэл гаргаж, дөрвийг бүтээн байгуулах, өөрөөр хэлбэл, чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах, өөрчлөлтийг бүх талаар гүйнзрүүлэх, хуулиар улс орноо засаглах, үйлсийг бүх талаар ахиулах, намаа бүх талаар засах зэрэг гүн гүнзгий утга агуулгыг мэдээлж, тэр нь намын улс орноо засаж, засаглал явуулах цаг үетэй зэрэгцсэн шинэ нээлт, Маркшизмийн Хятадын практиктай уялдсан шинэ өсрөлт мөн гэж үзэж байна.
Ажиглагчдын үзэж байгаагаар, энэ оны хоёр чуулган дөрвийг бүх талаар бүтээн байгуулах сэдвийг ухаж ойлгосон бөгөөд хүчээ төвлөрүүлж, үүнийг бүх талаар өргөн хүрээнд ахиулах тавцан болж байна гэжээ.
Хятадын засаг захиргааны дээд сургуулийн бодлого тогтооох газрын орлогч дарга Дин Юаньжүгийн үзэж байгаагаар, дөрвийг бүх талаар бүтээн байгуулах стратеги нь гишүүдийн авч хэлэлцэх халуун сэдвийн нэг болох болно гэжээ. Тэрээр, дөрвийг бүх талаар бүтээн байгуулах нь хэрэг дээрээ одоогийн болон хойшдын хэсэг хугацааны Хятадын орчин үеийн байгуулалтыг ахиулах, өөрчлөлт нээлттэй байхыг ахиулах дөрвөн зангилаа үг болж, Хятадын хөгжлийг хөтлөн дагуулах хөтөлбөр болох нь гарцаагүй гэжээ.
Хятадын Хай Нань өөрчлөлт хөгжлийн судалгааны хүрээлэнгийн эдийн засаг судлах газрын дарга Куан Шяньмин, чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах замаар сайтар замнахын энэ зангилаа алхам нь 2015 онд Хятад улс дөрвийг бүтээн байгуулах талаар алхам хийхийг харуулж байна гэжээ.
ХКН-ын удирдагчид 2015 оныг өөрчлөлтийг бүх талаар ахиулах эхлэлтийн жил болох болно гэж хэлж байсан. Үүний зэрэгцээ Хятадын эдийн засгийн хөгжил шинэ байдалд үйл ажиллагаа явуулах болно гэж хэлж байсан. Энэ оноос хойш Хятад улс чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулахад тавхан жил үлдэж байгаа. Эдгээр нь дөрвийг бүх талаар бүтээн байгуулах стратегийн явцад онол практикийн хоёр утгатай болж байна гэжээ.
Хятадын үдэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг биелүүлэхэд энэ жилээс эхлэн агуу их үйл ажиллагааг туулах болно гэжээ.
Хоёр чуулганы энэ жилийн халуун цэгт засгийн газрын ажлын макро байршуулалт, эдийн засгийн ажлыг хоёр хөдөлгүүртэй болгох, дунд зэргийн өндөр хурдаар хөгжих зэрэг асуудлаас өөрчлөлт нээлттэй байхыг гүнзгийрүүлэх, засгийг хялбарчлах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, батлан хамгаалах, дипломат харилцаа зэрэг талаар дөрвийг бүтээн байгуулах стратегийн дунд нэгдэлтэй хэрэгжих болно гэжээ.
Куан Шяньмин, энэ оны хоёр чуулганы чухал чанарын хувьд 2015 оны түүхийн хөгжлийн явц дахь гүйцэтгэх үүрэгтэй шууд холбоотой гэж үзэж болно. Энэ онд Хятад улс дотоод гадаадын ээдрээтэй нөхцөл байдалд эдийн засгийн өсөлтийг биелүүлж, өсөлтийн арга хэлбэрийг өөрчилж, өөрчлөлт зэрэгтэй шууд уялдан, богино хугацааны болон урт хугацааны асуудал уялдаж, маш олон том асуудлыг энэ онд зөвлөн хэлэлцэж, нийтлэг ойлголтод хүрч, нийтийн хүчээр шийдэх шаардлагатай байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |