• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ард олон итгэлтэй, үндэстэн хүсэл мөрөөдөлтэй, улс орон хүчтэй болно

CRI       (GMT+08:00) 2015-03-01 14:55:38

28-нд Бээжин хотноо ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин үг хэлж, ард олон итгэлтэй, үндэстэн хүсэл мөрөөдөлтэй, улс орон хүчтэй болно. Хятадын үндэстнүүдийн аугаа их мөрөөдлийг биелүүлэхэд эд баялаг ихтэй, үзэл санааны баялаг ч элбэг байх хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин мөн өдөр Ардын Их Хурлын ордонд дөрөв дэх удаагаа шалгаруулж байгаа Хятадын боловсон хот, боловсон тосгон, боловсон нэгж, хүүхдийн үзэл санааны байгуулалтын тэргүүний ажилтнуудын төлөөлөгчтэй уулзах үед ингэж хэлсэн юм.

Ши Жиньпин, нэг улс орон, нэг үндэстэн сэтгэл нэгтэй урагшилбал хамтын хүсэл мөрөөдөл итгэл үнэмшлээр тулгуур болгох хэрэгтэй. Бид бүх нам бүх нийгэмд Хятадын онцлогтой социализмын сурталчилгаа хийж, замнал, онол, тогтолцооны итгэлийг тасралтгүй эрчимжүүлж, бүх улсын үндэстнүүдийн ард түмний сэтгэлд хүсэл мөрөөдөл итгэл үнэмшлийн гэрэлт цамхгийг үүрд гэрэлтүүлэх хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин, одоо нийгэм нийтийн дунд үзэл санаа хөгжөөнтэй байж, интернетийн сүлжээ зэрэг шинэ техник мэргэжил өдөр ирэх тутам шинэчлэгдэж байна. Бид цагийг үзэж, байдлыг ажиж, агуулгын шинэчлэл хийж, арга хэлбэрээ өөрчилж, оюуны боловсны байгуулалтыг амьжиргааны хүчтэй байлгах хэрэгтэй. Оюуны боловсны байгуулалтыг хийхдээ бодит үйл хэрэг, бодит үр ашгийг эрхэмлэн ард олонд үр ашгийг эдлүүлэх үүднээс хэлбэрдэл, хүнд суртлыг эрс эсэргүүцэж, ард олны тасралтгүй нэмэгдэж буй оюун санаа, соёлын шаардлагыг хангахын төлөө хичээх хэрэгтэй гэжээ. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе