• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Монголын залуусын "Энх Мэндийн Хадаг" концерт боллоо

CRI       (GMT+08:00) 2015-03-01 15:53:46

Хятад Монголын залуусын "Энх Мэндийн Хадаг" концерт 2-р сарын 28-ны орой Улаанбаатар хот дахь Соёлын төв өргөөнд амжилттай боллоо. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээлэлийн албаны зохион байгуулсан энэ концертонд ӨМӨЗО-ны Хүрээ хошууны Улаанмөчир чуулга, залуу дуучин Мөнхжаргал, Урнаа, Амгалан, Үзэсгэлэн, нэрт дуучин Халин, Цэцэгмаа нар оролцон тоглож, танхим дүүрэн үзэгчдийн баяр талархлыг хүлээлээ. ӨМӨЗО-ны Хүрээ хошуу бол хуучнаар Жирэм аймаг, өнөөгийн Түнляо хотын нэг хошуу бөгөөд дээр үед Өвөр Монголын шарын шашны чухал төв байсан учраас Хүрээ хошуу гэж нэрлэсэн байжээ. Энэ нутгийн Андай бүжиг хэмээх монгол ардын язгуур урлаг ойр холд алдартай.

\ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн \

1 2 3 4 5 6
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе