|
|
||
Золгүйгээр амиа алдсан сөрөг хүчний удирдагч Борис Немцовт зоруулан Москва хотын иргэд 3-р сарын 1-ний өдөр гашуудах ёслолын жагсаал хийлээ. Ёслолын жагсаал эмх цэгцтэй явагдаж мөргөлдөөн гарсангүй, тайван байдалд болов.
Жагсаалын ажиллагаа, жагсаал явуулах тодорхой зам шугамыг Москва хотын захиргаа зөвшөөрсөн байна. Москва хотын цагдаагийн албаны хийсэн бүртгэлийн тоо сэлтээс үзвэл, жагсаалын ажиллагаанд 16 мянга гаруй иргэн оролцжээ. Жагсаалын эгнээ Борис Немцовын хөнөөгдсөн газарт очиж цэцгийн хэлхээ өргөсний дараа тарж явсан байна.
Оросын хэвлэлийнхний мэдээлснээр, Москвагаас гадна, Санкт Петербург, Новосибирск зэрэг хотын иргэд ч Борис Немцовт зоруулан гашуудах ёслолын жагсаал явуулжээ. /О.Д/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |