• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

АТИХ-ын төлөөлөгчид Бээжинд цугларлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-02 15:34:11

2-ны өдрийн 7 цаг 30 минутын үед Хармөрөн мужийн 88 төлөөлөгч Бээжинд хүрэлцэн ирж, энэ жилийн чуулганы салхийг хагаллаа. ӨМ-ын төлөөлөгчдийн эхний 8 гишүүн ч хүрэлцэн ирлээ.

12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулган Хятадын чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, өөрчлөлтийг гүнзгийрүүлэх, улс орноо хуулиар засах үйл явцыг урагшлуулах, намын хэв суртлыг эрчимжүүлэх чухал цаг үед чуулах тул бүх орны төлөөлөгчид маш их хүсэн хүлээж байгаа юм.

2014 онд зүүн хойдын Хармөрөн зэрэг гурван мужийн эдийн засгийн хурд ихээхэн саарсан. Төлөөлөгч Гао Чүнь янь, Хармөрөн муж Оростой маш их хэмжээний хилийн худалдаа хийдгийн хувьд хилийн нутгуудын зам шугамыг өргөн төмөр замтай холбож, ачаа тээврийн өртгийг хэмнэх хэрэгтэй. Агаарын бохирдлыг ч авч хэлэлцэх болно гэлээ.

Монгол эмэгтэй уурхайчин Инь Ин чүнь, төрийн өмчийн хуучин нүүрсний уурхайнуудын асуудлыг шийдэн зохицуулж, нүүрсний зах зээлийн хэвийн байдлыг баталгаажуулахыг засгийн газарт хүсэж байна. \Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе