• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Мяньмарын хилийн ойролцоох Юньнань мужид 5.5 баллын хүчтэй газар хөдлөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-02 11:07:48

Хятадын Мэдээний Агентлаг/CNS/-ийн мэдээ: Хятадын Юньнань мужийн Газар хөдлөлтийн газраас 3-р сарын 1-ний орой мэдээлснээр, 3-р сарын 1-ний 18 цаг 24 минутад Юньнань мужийн Лин Цан хотын Цан Юанийн Ва үндэстний өөртөө засах сяньд 5.5 баллын хүчтэй газар хөдөлсөн бөгөөд газар хөдлөлтийн голомт 11 километрын гүнд байжээ. Өдгөө болтол газар хөдлөлтийн улмаас 20 хүн хөнгөн бэртсэн байна.

1-ний өдрийн 21 цагийн байдлаар, 62 мянган хүн гамшигт өртөж, 20 хүн бэртжээ. Газар хөдлөлт Ман Ка сууринд болсон бөгөөд газар хөдөлсөн бүс хүн ам сийрэг суурьшсан газарт тохиожээ. Газар хөдлөлтийн дараа Юньнань мужийнхан авран туслах ажлыг шуурхай зохион байгуулж, газар хөдлөлтийн бүсийн байдлыг ойлгон гамшгаас авран туслах ажлыг шуурхай өрнүүлсэн байна. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе