• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин хунтайж Уильямтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-02 15:25:00

2-нд АИХ-ын ордонд Хятад улсын дарга Ши Жиньпин Их Британийн цог жавхлант хунтайж Уильямтай уулзлаа.

Ши Жиньпин, Хятад Их Британи бол дэлхийд нөлөөтэй их гүрэн, өргөн их хамтын ашиг сонирхолтой, дэлхийн энх тайван, хөгжлийг ахиулах чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Одоогоор хоёр орны харилцаа сайн сайхан хөгжиж байгаа бөгөөд хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжлийн замаа орж хурдтай хөгжиж байна. Хоёр орны худалдааны хэмжээ 80 тэрбум ам долларыг давсан бөгөөд Их Британи нь Хятадад хөрөнгө оруулах том орон, хоёр орны банк санхүү, цөмийн цахилгаан, хурдны зам зэрэг салбарын хамтын ажиллагаа тасралтгүй ахиж байна. Энэ онд Хятад Их Британийн соёлын солилцооны жил тохиож байна. Хоёр орон дорно өрнийн соёлын чухал төлөөлөл төдийгүй хоёр орон солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь дэлхийн соёл иргэншлийн дэвшлийг ахиулахад чухал хувь нэмэр үзүүлэх болно гэжээ.

Уильям Ши Жиньпин даргад Хатан хаан хоёрдугаар Элизабетын урилгыг гардуулаад, Ши Жиньпин даргыг Англид айлчлахыг хатан хаан хүсэн хүлээж байгааг уламжилжээ. Сүүлийн жилүүдэд, хоёр орны эдийн засаг худалдааны харилцаа хурдтай хөгжиж, хүмүүнлэгийн солилцоо ч тэлсээр ирлээ. Хоёр орны найрсаг хамтын ажиллагаа, ялангуяа залуусын солилцоог ахиулах талаар хувь нэмрээ оруулж, хоёр орны залуусын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэн, хоёр орны харилцааны хөгжлийг ахиулахад бэлэн байгаагаа Уильм илэрхийлжээ.

\Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе