|
|
||
2-нд Бээжин хотноо 12 дахь сонгуулийн бүх Хятадын УТЗЗ-ин 3-р чуулганы хэвлэлийн төлөөлөгч Люй Шэньхуа, УТЗЗ авилгачдыг нуун далдлах газар биш. Линь Жихуа зэрэг хүмүүс УТЗЗ-ийн нэр хүндийг гутаасан байна гэжээ.
12 дахь сонгуулийн бүх Хятадын УТЗЗ-ин 3-р чуулган 2-ны үдээс хойно АИХ-ын ордонд хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Хэвлэлийн төлөөлөгч Люй Шэньхуа өнгөрсөн оны УТЗЗ-ийн системийн төлөвлөгөө, Сүрэн зэрэг 6 муж яамны зэрэглэлийн өндөр албаны хүмүүсийг огцруулсан зэрэг асуудалд холбогдуулан сэтгүүлчийн асуултанд хариулах үе дээрх үгийг хэлсэн юм.
Тэрээр, бид тэднийг хуулийн дагуу хатуу шийтгэхээ баримтална. Тэдний асуудлын олонх нь УТЗЗ-ийн үүргээ гүйцэтгэх явцад үүсээгүй хэдий ч УТЗЗ-ийн нэр хүндийг хохироосон. Иймээс УТЗЗ-ийн хэв суртлын байгуулалт, авилгатай тэмцэх ажлыг цаашид эрчимжүүлэх хэрэгтэй гэжээ.
Авилгалтай тэмцэх ажил нь нам ард түмний үзэл бодлыг төлөөлж байгаа болохоор лавтай ялалт байгуулна гэдэгт итгэж байна гэж тэрээр онцолжээ.
\Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |