|
|
||
Энэ долоо хоногт БХАТИХ, ХАУТЗЗ-ийн 2015 оны жил тутмын ээлжит чуулган чуулах бөгөөд чуулганы үеэр БХАТИХ, ХАУТЗЗ-ийн орон нутгийн, олон салбарын төлөөлөгч, гишүүд Бээжинд хуран цуглаж, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх чухал жилтэй холбогдуулан санал санаачилга дэвшүүлнэ. Улс орон, ард иргэдийн амьжиргаатай холбоотой олон салбарын өөрчлөлтийн талаар тус хоёр чуулган улам их үр өгөөж хүртээхийг олон салбарынхан хүсэж байна.
Жил бүрийн хоёр чуулганыг Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн томоохон асуудлыг шийддэг чухал үйл явдал гэж хүмүүс үздэг учраас эдийн засаг, авилгатай тэмцэх, өөрчлөлт зэрэг хэлэлцэх чухал сэдэв нь хүмүүсийн анхаарлыг маш их татаж байна.
Эдийн засгийн салбарт, "Шинэ төлөв байдал" хоёр чуулганд хамгийн олон дурдагдах шинэ ухагдахуун болох төлөвтэй байна. Хятадын эдийн засгийн байдлыг хэрхэн үзэх, үнэлэх, эдийн засгийн эргэлтийг хэрхэн зохистой хэмжээнд байлгах, GDP-ийн өсөлтийг хэрхэн урьдчилан төсөөлөх зэрэг нь хоёр чуулганаас хүмүүсийн хүсэн хүлээж бий хариулт юм. Үүнтэй холбогдуулан, мэргэжлийн хүмүүс өөр өөрийн нотолгоог хийж байна. Дүн Фан үнэт цаасны тэргүүн эдийн засагч Шао Юй хэлэхээ ,
"2015 онд GDP-н өсөлт 7 орчим хувьд хүрэх тооцоо гарлаа. Үнэндээ даяаршил, өсөлтийн уламжлал, өөрчлөлтийн талд олон асуудал оршиж буй тул энэ жил бодлого арга хэмжээ авахгүй бол зарим эрсдэл гарна" гэлээ.
Эдийн засгийн өсөлтийн шинэ төлөв байдалд анхаарал тавьж буйтай адил авлагатай тэмцэх асуудалд ч маш их анхаарал тавьж байна. 2 чуулганы өмнө муж яамны арав гаруй томоохон албан тушаалтан шүүхэд татагдсан тул авилгын асуудлыг 2 чуулганд тусгах нь гарцаагүй. Тайваний Дүн сэнь телевизийн сэтгүүлч Ян Жао хэлэхдээ,
"энэ 2 жилд барс агнах үйл явц эрчимтэй явагдлаа. Үүнд Тайванчууд маш их анхаарал тавьж байна" гэлээ.
Улс орны ирээдүйн хөгжилтэй холбоотой "өөрчлөлт", "хуулийн засаглалтай улс орон байгуулах" зэрэг асуудал олны анхаарлыг их татаж бий. Энэ жил бол өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх чухал он, хуулийн засаглалтай улс орон байгуулах эхний жил. Хүмүүс эдгээр бодит арга хэмжээг хэрэгжүүлэн төв голч, шударга ёсыг дэлгэрүүлэхийг хүсэн хүлээж байна.
Улс орны том үйл явдлаас гадна, иргэдийн амьжиргааны асуудал ч анхаарлын төвд байх болно. Үзэсгэлэнт Хятад орон агаарын бохирдлыг хэрхэн арилгах, иргэний харьяаллын өөрчлөлт, өндөр насны тэтгэмж зэрэг асуудалд хүмүүс анхаарал тавьж байгаа. Бээжингийн уугуул Жэн хатагтай төв хорооны 1 тоот баримт бичигт "генийг шилжүүлэн суулгах эрдэм мэдлэгийг дэлгэрүүлнэ" гэж дурдсан явдалд анхаарал тавьж байна.
Генетик шилжүүлсэн хүнсний бүтээгдэхүүнд би их эргэлздэг. Олон нийтэд энэ тухай мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх шаардлагатай. Ард олонд генетик шилжүүлсэн хүнсний бүтээгдэхүүний сайн мууг таниулах хэрэгтэй. Хятадын хоёр чуулганы үеэр генетик шилжүүлсэн хүнсний бүтээгдэхүүнд анхаарал хандуулах хэрэгтэй гэжээ.
Олон нийт хоёр чуулганд ярилцах сэдвийн талаар анхаарал хандуулж буйгаас гадна зарим хэвлэл мэдээлэл, зарим хүмүүс хурлын төрөл бүрийн бэлтгэл ажил хийж байна. Бээжингийн Мэйдияа төвд байрлаж байгаа хоёр чуулганы хэвлэлийн төв саяхан ажиллаж эхэлсэн байна. Уг төвийн захирал Жао Юйдүн хэлэхдээ,
Хурлын заалны ширээний бүтээлэг хуучирсан, бид хэрэглэж болох бүхнийг ашиглаж, шинээр худалдан авахгүй байх зарчим баримталж байна. Гэвч үйлчилгээг сайн хангаж, олон удаа туршин ажилласан, чуулганд хамгийн сайн үйлчилгээ үзүүлэхээр байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |