|
|
||
12 дахь сонгуулийн бүх Хятадын УТЗЗ-ин 3-р чуулганы хэвлэлийн бага хурал 2-ны үдээс хойно Ардын их хурлын ордонд болж, хэвлэлийн төлөөлөгч Люй Шэньхуа гадаад дотоодын сэтгүүлчдэд хандан энэ удаа авч хэлэлцэх терроризмын эсрэг тэмцэл, авилгын эсрэг бодлого, Бээжингийн агаарын бохирдлыг бууруулах, Хонконгийн засаг захиргааны өөрчлөлт, Тайванд ямар бодлого хэрэгжүүлэх зэрэг талаарх байр суурийг илэрхийлжээ.
Люй Шиньхуа ОХУ-ын ИТАР-ТАСС агентлагийн сурвалжлагчийн асуултанд хариулахдаа, Одоо Хятад улс 10 гаруй оронтой терроризмын эсрэг тэмцэх хамтын ажиллагааны механизм хэрэгжүүлж, терроризмтой холбоотой мэдээлэл солилцох, таамаглаж шалгах, Кейс хамтын ажиллагаа, чадавхыг бий болгох зэрэг салбарт ажил хэрэгчээр хамтран ажиллаж байна гэжээ. Тэрээр, Хятад улс мөн НҮБ, ШХАБ, Олон улсын терроризмын эсрэг форум зэрэг олон талт хамтын ажиллагаанд оролцож, олон улсын терроризмын эсрэг тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна гэлээ.
Люй Шэньхуа, Хонконгийн засаглалын өөрчлөлт хөгжлийн асуудалд холбогдуулан хэлэхдээ, Хонконгийн онцгой засаг захиргааны бүс хуулийн дагуу ардчиллыг хөгжүүлэх замаар шат өгсөн, эцэстээ ерөнхий сонгууль хийхийг төв засгийн газар гуйвшгүй дэмжих байр суурийг тодорхойлжээ. Тэрээр бас Хонконгийн засаг даргын сонгуулийн тогтолцоо Хонконгийн үндсэн хууль болон БХАТИХ-ын холбогдох тогтоолыг журамласан бөгөөд Хонконгийн үндсэн байдалд нийцэж, засаг дарга эрхбиш улсаа хайрласан, Хонконгоо хайрласан байх хэрэгтэй гэдгийг онцолжээ. \Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |