|
|
||
2-нд 12 дахь сонгуулийн бүх Хятадын УТЗЗ-ийн 3-р чуулганы хэвлэлийн төлөөлөгч Люй Шиньхуа, олон улсын хамтын нийгэмлэг терроризмын эсрэг хамтдаа цохилт өгөхийг Хятад улс санаачилсаар ирсэн юм. Ноднин жил Хятадын холбогдох байгууллага "Зүүн Түрэгийн исламын хөдөлгөөн" террорист бүлэглэлд цохилт өгч, Өмнөд Ази, Төв Ази, Зүүн Өмнөд Ази зэрэг хөрш орнуудтай терроризмын эсрэг тэмцэх талаар хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байна.
12 дахь сонгуулийн бүх Хятадын УТЗЗ-ийн 3-р чуулган 2-ны үдээс хойш Ардын их хурлын ордонд боллоо. Люй Шиньхуа ОХУ-ын ИТАР-ТАСС агентлагийн сурвалжлагчийн асуултанд хариулахдаа, Одоо Хятад улс 10 гаруй оронтой терроризмын эсрэг тэмцэх хамтын ажиллагааны механизм хэрэгжүүлж, терроризмтой холбоотой мэдээлэл солилцох, таамаглаж шалгах, Кейс хамтын ажиллагаа, чадавхыг бий болгох зэрэг салбарт ажил хэрэгчээр хамтран ажиллаж байна гэжээ.
Тэрээр, Хятад улс мөн НҮБ, ШХАБ, Олон улсын терроризмын эсрэг форум зэрэг олон талт хамтын ажиллагаанд оролцож, олон улсын терроризмын эсрэг тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна гэлээ.
Н.Пүрэвжав
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |