|
|
||
УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны гишүүн, Түвдийн Өөртөө Засах Орны Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн орлогч дарга, Битийн навчин судрын судалгааны хүрээлэнгийн захирал Жүнб Цэрэндож 2-нд ярилцлага өгөх үедээ, тус хүрээлэн энэ онд багтаан Битийн навчин судрын самгард, түвд, хятад, англи хэлний харьцуулсан толь найруулан эмхтгэж, Битийн навчин судрыг шинээр бүртгэх ажилд бэлтгэл хийх болно гэжээ.
Битийн навчин судар нь Бит модны навчин дээр бичсэн судрыг хэлнэ. Түүний агуулга нь самгард хэлээр буддын шашны судраас гадна, уран зохиол, урлаг, гүн ухаан, түүх, эм эмнэлэг, математик, одон орны тухай тэмдэглэн үлдээж, Өмнөд Ази, Төв Азийн соёлын уламжлал, түүхийн хөгжлийг ойлгоход чухал үүрэг гүйцэтгэж байна.
Жүнб Цэрэндож хэлэхдээ, Битийн навчин судрыг судлах боловсон хүчин маш ховор байна. Холбогдох судалгааг ахиулахын төлөө Төвдийн Нийгмийн шинжлэх ухааны академи Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академи, Бээжингийн их сургууль, Чинхуа их сургууль зэрэг дотоодын судалгааны байгууллагатай хамтран самгард, түвд, хятад, англи хэлний харьцуулсан Битийн навчин судрын толь найруулах болно гэжээ.
\Э.Г\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |