• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

УТЗЗ-ийн гишүүдийн дэвшүүлсэн 657 төслийг хэлэлцэнэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-03-03 14:22:38

3-р сарын 2-ны 17 цагийн байдлаар, 12 дахь сонгуулийн бүх Хятадын УТЗЗ-ин 3-р чуулганаар гишүүдээс дэвшүүлсэн 979 төслийн 657-г нь хэлэлцэхээр байна.

Эх сурвалжид мэдээлснээр, энэ онд дэвшүүлсэн төслүүд их төлөв гурван онцлогтой байна. Үүнд, нэгд, цөм асуудлыг өргөн хүрээнд авч үзэхийг хичээжээ. Гишүүд эдийн засгийн хөгжлийн шинэ төлөв байдалд уялдуулан, эдийн засгийн эрүүл тогтвортой өсөлтийг хангах үүднээс "13-р 5 жилийн төлөвлөгөө"-г боловсруулж, "Торгоны замын эдийн засгийн бүс боон 21-р зууны тэнгисийн Торгоны зам"-ын төсөл, Бээжин-Тяньжин-Хэбэйг уялдаатай хөгжлүүлэх төсөл, Хөх мөрний эдийн засгийн бүсийн төсөл зэргийг идэвхтэй хэрэгжүүлэх талаар цөөнгүй санал зөвлөгөө гаргажээ.

Хоёрт, өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлж, хуулийн засаглалыг бүх талаар урагшлуулахыг чухалчилжээ. Банк санхүү, татварын тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлж, нээлттэй эдийн засгийн шинэ системийг бүрдүүлэн, захиргааны шатны зөвшөөрөл олгох тогтолцоог шинэчилж, ардын шүүх байгууллагын өөрчлөлтийг ахиулан, олон нийтийн аюулгүй байдлын хамгаалалтыг чангатган, социалист нийгмийн үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэхийг дурджээ.

Гуравт, иргэний амьжиргааг сайжруулж, нийгмийн баталгааны асуудлыг эрчимжүүлэн төр засгийн хэмжээнд авч үзэхийг хичээжээ. Боловсрол, ажил эрхлэлт, эрүүл мэнд, өндөр насны тэтгэвэр, байгаль орчны хамгаалалт зэрэг ард иргэдийн анхаарлын төвд буй асуудлаар санал санаачилга дэвшүүлжээ. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе