• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

УТЗЗ Хонконг, Макао, Тайваний эв нэгдлийг бэхжүүлэхэд хүчин зүтгэл гаргасан

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-03-03 17:31:23

3-нд 12 дахь сонгуулийн бүх Хятадын УТЗЗ-ийн 3-р чуулганы нээлтийн ёслолын үеэр, УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны дарга Юй Жэншэн ажлын тайлан хийхдээ, 2014 онд УТЗЗ гадаад дахь харилцаа холбоогоо өргөжүүлж, давуу талаа түлхүү хөгжүүлсэн бөгөөд Хонконг, Макао, Тайваний ахан дүүсийн эв нэгдлийг бэхжүүлэхэд хүчин зүтгэл гаргасан гэлээ.

Юй Жэншэн хэлэхдээ, Хонконг, Макаогийн УТЗЗ-ийн гишүүдийн идэвхийг дайчлан, улс орны эдийн засаг нийгмийн хөгжлийн байдал болон УТЗЗ-ийн ажлыг дүгнэн тайлагнаж, Хонконгийн УТЗЗ-ийн гишүүд засгийн газар болон засаг дарга хуулийн дагуу ажиллахад дэм болж, засаг захиргааны өөрчлөлтийг ахиулахад нааштай үүрэг гүйцэтгэж, Хонконг, Макаогийн эх орон элэг нэгтнээ хайрладаг баг бүлгэмийн найрсаг үйл ажиллагаа, Хонконг болон бусад муж орны УТЗЗ-ийн гишүүд харилцан айлчилж, хэлхээ холбоо байгуулах ажлыг дэмжиж ирсэн. Мөн Хонконг Макаогийн УТЗЗ-ийн гишүүд эх газар айлчлан ажил байдалтай танилцаж, залуучуудтай харилцаа холбоо тогтоож, залуучуудыг хөгжүүлэх ажлаар дагнасан судалгаа өрнүүлэхийг дэмжсэн. "Нэг Хятад улс" зарчмыг хэлбэрэлтгүй баримталж, Тайваний хоолойн хоёр эргийн харилцааг нааштай хөгжүүлж, УТЗЗ-ын гишүүд Тайваний иргэдийн төлөөлөгчтэй харилцаа холбоо тогтоох механизмыг боловсронгуй болгож, хоёр эргийн иргэдийн харилцааны суурийг бэхжүүлэхийг хичээсэн. Мөн Гадаад дахь Хятадын харьяатуудтай хэлхээ холбоогоо эрчимжүүлж, эх орныхоо хөгжил байдалтай танилцах, хилийн чанад дахь хятад хэлний сургалтыг хөгжүүлэх, Хятадын харьяатуудын эе зохицонгуй амьдрах нөхцлийг бүтээх талаар анхаарал дэмжлэг үзүүлсээр ирсэн гэлээ. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе