• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

УТЗЗ авлигчдын орогнох газар биш

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-03 17:38:09

Өнөөдөр 12 дахь сонгуулийн УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны 3-р чуулган эхэллээ. Гэвч зарим алдартан даргын суудалд харагдахгүй болжээ. УТЗЗ авлиглын эсрэг тэмцэх чухал индэр болсон байна. Жөү Юнкан, Шю Цайхөү, Линь Жихуа, Сү Рүн зэрэг хүмүүсийг ар араас нь албан тушаалаас нь огцруулжээ. Линь Жихуа, Сү Рүн нар УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны орлогч дарга байсан юм.

Өнгөрсөн хоёр жил УТЗЗ-ийнхөн олон хүнийг албан тушаалаас нь чөлөөлжээ. Жишээлбэл, Ей Ванюн, ХКН-ын Сычуань мужийн хорооны байнгын гишүүн, мужийн цэргийн тойргийн комиссар, Бай Юн, ХКН-ын Шаньши мужийн хорооны байнгын гишүүн, Нэгдмэл фронтын хэлтсийн дарга, Хятадын хөнгөн цагааны корпорацын захирал асан Сүнь Жаоше, Гуандүн мужийн УТЗЗ-ийн хорооны дарга асан Жү Мингүө, Хятадын үндэсний аюулгүй байдлын яамны орлогч сайд асан Ма Жянгүө нарыг албан тушаалаас нь огцруулсан байна.

Бүртгэлээс үзвэл, сүүлийн 2 жил УТЗЗ-ийн 13 гишүүн хууль зөрчин эрхээ хасуулсан байна. Харин өнгөрсөн сонгуулийн 5 жилийн хугацаанд нийт 8 гишүүн эрхээ хасуулсан юм.

2-ны өдрийн хэвлэлийн бага хуралд УТЗЗ-ийн чуулганы хэвлэлийн төлөөлөгч Лю Шиньхуа хэлэхдээ, авлигатай тэмцэх явцад хэрэг нь илэрсэн бүхнийг шалгана. Хэрэг нь илэрсэн л бол хэн байсан ч хэлтрүүлэхгүй гэжээ.

Хятад улсын бүх салбар УТЗЗ-тэй адилхан авлигатай тэмцэж буй. АТИХ-ын хүрээнд сүүлийн 2 жилд 34 гишүүн хууль зөрчсөний улмаар албан тушаалаасаа огцорч, эсвэл эрхээ хасуулжээ. УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны экс дэд дарга бөгөөд АТИХ-ын гишүүн Сү Рүн хууль зөрчигсдийн хамгийн өндөр тушаалтай нь юм.

Шүүхэд татагдсан УТЗЗ-ийн эдгээр гишүүн УТЗЗ-ийн гишүүн байх хугацаандаа авлига авсан зүйл бараг байхгүйг УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны байнгын гишүүн Гэ Жяньшюн онцлов.

Лин Жихуагаар жишээлэхэд, Гэ Жяньшүний үгээр бол, "сүлжээгээр цацагдаж буй Сахилга бат байцаах хорооны авлигатай тэмцэх арга барилд гол албан тушаалаас нь шилжүүлэн дахин байцаах гэсэн заалт байдаг. Лин Жихуаг тухайн үед Улс төрийн зөвлөлийн орлогч дарга болгож байснаас харахад чухал албан тушаалаас шилжүүлсний дараа шалгасан гэдгийг ойлгож болно. Улс төрийн зөвлөл туслалцаа үзүүлж байгаа, харин авлигын хэрэгт ямар ч холбоогүй юм". "Сү Рүнээр жишээлбэл тэрээр Жяншид албан тушаал хашиж байхдаа авлигын хэрэгт холбогдож байсан, харин Улс төрийн зөвлөлийн орлогч даргын тушаалыг хариуцсаны дараа авлига авч эхэлсэн юм биш. Нэг үгээр хэлбэл эдгээр авлигын хэрэг Улс төрийн зөвлөлтэй холбоогүй юм."

Нэгд, Олонх албан тушаалтнууд АТИХ, УТЗЗ-д орохоос өмнө нэгэнт авлигын хэрэгтэй холбоотой, тиймээс одоогийн авлигын хэргийн байдал хүнд ноцтой байна.

ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин энэ оны эхээр болсон сахилга батын хорооны 5-р хуралд, ойрын 2 жилд илрүүлсэн гэмт хэрэг, шалган байцаах ажлын үр дүнгээс үзвэл, авлигатай тэмцэх ажил будлиантай хэвээр гэдгийг ойлгож болно. Гол нь авлига авах боломжгүй, авлига авах сонирхолгүй байх явдалд шийдвэрт үр дүнд хүрээгүй байна. "Авлигын хэргийг багасгах, өсөлтийн хэмжээг бууруулах, улс төрийн таатай орчныг буй болгох явдал хүндрэлд тулгарсаар байна."
Хоёр, хуучин албан тушаалаас шилжүүлэх нь ХКН-ын төв хорооноос авлигын хэрэгт цохилт өгөх шинэ арга хэлбэр болж байна. Энэ нь өндөр албан тушаалтныг шалган байцаахад улам ашигтай, тэдний хуулийн шийтгэлээс зугтах боломжийг бүрэн хаав.
УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны 12 дахь сонгуулийн 3-р чуулган өнөөдөр Бээжин хотноо эхэллээ. Цөөнх хуучин төрх харагдахгүй болсонд зарим хүн эргэлзэх хэдий ч олон хүний урам сэргэж байна. Энэ нь ХКН-ын төв хорооны авлигатай тэмцэж, улс төрийн таатай орчныг буй болгох шуурхай зоригийг харуулж буй бөгөөд зарим хүнийг яллан шийтгэх замаар, улам олон хүнд сэрэмжлүүлэг болох нь дамжиггүй.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе