• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

УТЗЗ-ын Бүх Хятадын хорооны жил тутмын ээлжит чуулган нээлтээ хийлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-03 18:23:41

УТЗЗ-ын Бүх Хятадын хорооны жил тутмын ээлжит чуулган 3-ны өдөр Бээжинд нээлтээ хийлээ. УТЗЗ-ын Бүх Хятадын хорооны 2200 гаруй төлөөлөгч 10 хоногийн чуулганы хугацаанд, Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн чиг бодлого, ард иргэдийн анхаарлын төвд байгаа амьжиргааны асуудлаар санал бодлоо дэвшүүлэх болно. УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны дарга Юй Жэншэн нээлтийн ёслолд, 2015 онд, ардын улс төрөөр зөвлөлдөх зөвлөл дүрмийн байгуулалтыг улам эрчимжүүлж, эрх үүргийн хүчин чадлаа дээшлүүлж, УТЗЗ-ийн ардчиллаар зөвшилцөх болон тусгай зөвшилцөл хийх байгууламжийн үүргийг улам бадруулж, төрийн засаг явуулах систем, хүчин чадлын орчин үеийн байгуулалтыг ахиулах болно гэжээ.

Бээжингийн Ардын Их Хурлын ордонд, хонхны дуу гарч, 12-р сонгуулийн УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны 3-р чуулган нээлтээ хийж, Хятад улсын жил тутмын "хоёр чуулган" эхэлсэн байна. Бээжинд хуран цугларсан УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны гишүүд, Ардын Их Хурлын төлөөлөгчид төр улсын өнгөрсөн, ирээдүйн хөгжлийн тухай дэвшүүлэх санал, бодол, шүүмж нь хэвлэл мэдээлэл, ард иргэдийн анхаарлын төвд орсон байна.

Өнгөрсөн жил бол Хятад улс өөрчлөлтийг гүнзгийрүүлж эхэлсэн анхны жил юм. Өөрчлөлт хөгжлийн чухал асуудлын тухай санал санаачилга нь Бүх Хятадын УТЗЗ-ийн гол ажил болно. Бүртгэлээр, энэ удаагийн Байнгын хороо ноднин 25 чухал асуудлаар зөвшилцөл хийж, ажил байдалтай танилцах 88 төсөл ажиллуулсан нь бүгд өөрчлөлтийн чухал асуудлын эргэн тойронд болсон байна. УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны төсөл дэвшүүлэх хорооны дарга Сүнь Гань хэлэхдээ, УТЗЗ-ийн дэвшүүлсэн төсөлд өөрчлөлтийн тал бүрээр гүнзгийрүүлэхтэй холбоотой төсөл чухал хувийг эзэлсэн байна гэжээ.

Өөрчлөлт хөгжилд анхаарал хандуулахын зэрэгцээ УТЗЗ ноднин ардчиллаар зөвшилцөхийг хөгжүүлэх талаар үр ашигтай ажилласан байна. УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны дарга Юй Жэн Шэн нээлтийн хуралд, ардчиллаар зөвшилцөхийг өргөтгөсөн нь УТЗЗ-ийн ажлын нэг онцлог болсон гэжээ.

Юй Жэншэн хэлэхдээ, ардын улс төрөөр зөвлөлдөх ардчиллын шинж чанарыг оновчтой ойлгон, нийгмийн олон салбарын хүмүүсийг улс төрөөр зөвлөлдөх замд эмх дараатай, идэвхтэй оролцуулж, тус систем, механизмын байгуулалтыг улам чангатгах ёстой гэжээ.
УТЗЗ-ийн БХХ энэ онд ардчиллын хяналтын үүргээ чангатгаж, орон нутгийн өрийн эрсдэлийг арилгаж, ядуурлыг бууруулах мөнгийг үр ашигтай хэрэглэх, шинжлэх ухаан судалгааны зардлыг ашиглах, усан ашиглалтын том төслийн байгуулалтын ажлыг үр ашигтай удирдан, ХКН-ын төв хорооны 8 зүйлийн тогтоолыг нухацтай хэрэгжүүлэхийг хянах үүргээ биелүүлэхээр хичээн зүтгэнэ гэж Юй Жэншэн хэлэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе