|
|
||
4-нд 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулганы хэвлэлийн төлөөлөгч Фү Ин, олон улсын эрүүгийн эрх зүйн туслалцаа авах тухай хууль тогтоон, албан тушаалаа урвуулан ашигласан, авлага авсан этгээд хаа ч зугтааж очсон түүнийг хуулиар хатуу залхаан цээрлүүлэхийн тулд, олон улсын хууль, олон улсын механизмыг ашиглах асуудлыг Хятад улс судалж байна гэлээ.
Албан тушаалаа урвуулан ашигласан, авлага авсан этгээдүүд аз туршин амь дүйсэн хэрэг үйлдэж байгаа нь олон шалтгаантай бөгөөд тэдгээрийн доторх нэг чухал шалтгаан бол хуулиас айхгүй, хуулийг дээдлэхгүй, хуулийг эс тоож, цаашлаад хуулийн мэдлэггүй байгаад оршино гэж Фү Ин тэмдэглэжээ.
Тэрээр, Хятад улсад авлагын ийм олон хүнд хэрэг гарсан явдал нь богино хугацааны учир биш, харин удаан өдөр зузаан хуримталсан явдал юм. Иймээс уг асуудлыг зохицуулахад эрхбиш хатуу хандах хэрэгтэй. БХАТИХ болон түүний Байнгын Хорооны талаас бид голдуу үндсээр нь засах үүднээс хандан, авлагатай тэмцэх тогтолцооны байгуулалтаа эрчимжүүлж, авлага авч чадахгүй, авлага өгч болохгүй, авлага үйлдэхийг хүсэхгүй хуулийн засаглалтай орчинг бүрдүүлнэ гэлээ.
Гадаадтай хамтран ажиллахдаа, Хятад улс авлагатай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны сүлжээ бүрдүүлэхийн тулд хичээн ажиллана гэж Фү Ин онцолжээ. /Д/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |