• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

УТЗЗ ардчиллаар зөвшилцөхийг эрчимжүүлж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-04 09:28:57

3-нд, УТЗЗБХХ-ны дарга Юй Жэншэн 12 дахь сонгуулийн ХАУТЗЗ-ийн 3-р чуулганы нээлтийн хуралд байнгын хорооны өмнөөс ажлын тайлан тавихдаа, тус байнгын хороо жилийн турш өнгөрснийг залгамжлан хөгжиж, хөгжлийн явцад шинийг бүтээж, давуу талаа ашиглан, гол ажилдаа хичээн зүтгэж, үр ашгийг нэмэгдүүлснээр чамгүй амжилт гаргалаа гэжээ.


Тэрээр, амжилтаа 4 талаар багцалж болно. Тухайлбал: нэгт, ХКН-ын төв хороо УТЗЗ-ийн ажлыг дээд хэмжээнд чухалчлан үзэж, улс орны хөгжлийн бүх талд холбогдуулан тус салбарын ажлыг байрлуулсан юм. Хоёрт, ХАУТЗЗ-ийн 65 жилийн ойг баяр ёслолын байдалтай тэмдэглэлээ. Гуравт, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх ажлын хүрээнд эв санааны нэгдлийг бататгалаа. Дөрөвт, ардын УТЗЗ-ийн ардчиллаар зөвшилцөхийг өргөтгөн гүнзгийрүүлсэн юм гэжээ.


Мөн намын хэв суртлыг цэвэр цэгц байлгах асуудлыг байнгын хорооны хурлаар хэлэлцэх сэдэвт анх удаа хамруулж, аюулгүй үйлдвэрлэлийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг судалж, орчин үеийн олон нийтийн соёлын үйлчилгээний систем байгуулах, үйлдвэрийн осолд орсон ажилчдын эрхийг хамгаалах зэрэг асуудлаар судалгаа хийснийг тэрээр онцлон дурдлаа.
\Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе