• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Батлан хамгаалах төсвийг 10 орчим хувиар нэмэгдүүлэхийг санал болгов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-04 15:39:56

4-нд, 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулганы хэвлэлийн төлөөлөгч Фү Ин, 2015 оны төсөвт батлан хамгаалах төсвийг 10 орчим хувиар нэмэгдүүлэх санал гаргасан байна. Энэ нь зардлын төсвийг нэмэгдүүлэх тухай төв хорооны саналтай үндсэндээ адил байна гэжээ.

2014 онд Хятадын батлан хамгаалах төсвийг 12.2 хувиар нэмэгдүүлсэн юм.

4-нд АИХ-ын ордонд 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулганы хэвлэлийн бага хурал боллоо. Хэвлэлийн төлөөлөгч Фү Ин, батлан хамгаалах төсвийн тухай асуултад хариулахдаа, Хятад бол их гүрэн тул улс орон, ард түмнээ хамгаалах хүчирхэг арми байгуулж, ард түмнээ амгалан тайван амьдруулах хэрэгтэй гэжээ.

Тэрээр, Хятад орон орчин үеийн хөгжилтэй болоход батлан хамгаалах, армийн бүтээн байгуулалтыг орчин үеийн төвшинд хөгжүүлэх нь маш чухал юм. Үүнийг БХАТИХ, ард олон бүгд дэмжиж байгаа. Харин энэ зардлыг зөв хэрэглэхийг хүсэж байна гэлээ.
\Ц\
  
  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе