• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Терроризмын эсрэг хуулийн төсөл сүлжээ эрхлэгчдийн хууль ёсны эрх ашгийг хохироохгүй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-04 15:46:23

4-нд, 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулганы хэвлэлийн төлөөлөгч Фү Ин Хятадын терроризмын эсрэг хуулийн төслийн тухай асуултад хариулахдаа, гадаадынхан терроризмын эсрэг хуулийн төсөл, террорист үйл ажиллагаанаас сэргийлэх, түүнийг тандахад шуудан холбоо, интернет сүлжээ ашиглах асуудалд анхаарал хандуулж байна. Үнэндээ энэ төслийг хэрэгжүүлэх нь засаг захиргааны хуулийн зарчимд нийцнэ. Мөн дэлхий нийтээр хэрэгжүүлж буй арга барил тул сүлжээ эрхлэгчдийн хууль ёсны эрх ашгийг хохироохгүй юм гэжээ.

Тэрээр, бид олон улсын хамтын ажиллагааг бодолцож, харилцан хүндэтгэх үндсэн дээр сүлжээний асуудлаар яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа өрнүүлэн, сүлжээ цэгцлэх журам тогтоохыг зорьж байна. Харин хоёрдмол стандарт хэрэгжүүлэх нь буруу юм. Тус хуулийн төслийг 2 дахь удаагаа хянаж байна. АИХ олон талын санал сонсож, тус хуулийг боловсронгуй болгохоор хичээн ажиллаж байна гэлээ.
\Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе