• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хуулийн дагуу өөрчлөлтийг бүх талаар ахиулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-04 17:02:17

Хятадын төрийн дээд эрхэт байгууллага БХАТИХ-ын жил тутмын чуулган 5-нд эхэлнэ. Хятадын олон газрын 2000 гаруй төлөөлөгч олон газрын ард иргэдийн санал санаачилгыг авч, Бээжинд хуран цугларч, санал бодлоо дэвшүүлэх болно. 4-ний үдээс өмнө, чуулган анхны хэвлэлийн бага хурлаа хийлгэлээ. Чуулганы хэвлэлийн төлөөлөгч хатагтай Фү-ин "хууль тогтоох хууль"-д өөрчлөлт оруулах, авилгалтай тэмцэх, байгаль орчныг хамгаалах, батлан хамгаалах төсөв, өөрчлөлтийг гүнзгийрүүлэх зэрэг анхаарал хандуулж буй халуун цэгийн асуудлаар гадаад дотоодын сэтгүүлчдийн асуултад харуулжээ.

Энэ он бол Хятадын өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх зангилаа жил юм. Хятадын төрийн дээд эрхэт байгууллагын хувиар, өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх явцад, БХАТИХ чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Фү-ин хэлэхдээ, хуулийн дагуу улс орноо засахыг ахиулах чухал үе шатанд, олон төрлийн хууль тогтоомжийн ажил, өөрчлөлтийн бодлогыг харилцан уялдуулах нь хуулийн дагуу томоохон өөрчлөлтийг сайтар хийхэд ашигтай юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,

Хятад улс бол их гүрэн юм. Өөрчлөлт шинэчлэлийг ахиулах явцад, яршиг төвөг, алдаа буруу гарахаас зайлсхийх шаардлагатай. Иймээс урьдаар туршиж, эрэлхийлсний дараа туршин хэрэгжүүлэх, энэ үндсэн дээр хууль дүрмийг боловсруулж, дахин түгээн дэлгэрүүлбэл сая бидний өөрчлөлт шинэчлэл зохих эмх цэгцтэй урагш ахиж чадна. Ерөнхийдөө, хууль нь нийгэм нийтийн нийтлэг ойлголтыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймээс бидний боловсруулсан хууль бүхэн ард иргэдийн хүсэл шаардлага, ашиг сонирхлыг тусгаж байдгаараа нийгмийн урсгалын даган ахиж чаддаг юм гэжээ.

Уг чуулганы хэлэлцэх хэргийн хөтөлбөр дэх "хууль дүрмийн удирдлагын хууль"-д өөрчлөлт оруулах тухай санал ихэээхэн анхаарал татаж байна. Энэ талаар Фү-ин хэлэхдээ, энэ он бол Хятад улс хуулийн дагуу улс орноо засахыг бүх талаар ахиулах анхны жил юм. Иймээс энэ хуульд өөрчлөлт оруулах нь онцлог болж байна гэжээ.

Хууль тогтоох хуульд өөрчлөлт оруулах явцад, төв засгийн газар, орон нутгийн хуулийн эрх мэдлийн хуваарилалтыг цаашид тодорхой болгоно. Үүнээс гадна, хууль тогтоох хуульд өөрчлөлт оруулах агуулгад хүний эрхийг баталгаажуулахыг эрчимжүүлэх болно гэж Фү-ин танилцуулжээ. Тэрээр хэлэхдээ,

Орон нутагт хүлээлгэн өгсөн эрх мэдэлд голдуу хотын удирдан хамааралт, хотын бүтээн байгуулалт, байгаль орчин хамгаалах зэрэг хуулийн үйл хэрэг хамрагдах бөгөөд эдгээр хуулийн эрх мэдэл нь орон нутгийн идэвхжлийг илүү дайчилж чадна. Хүний эрхийг баталгаажуулахын тулд, төрийн зөвлөлийн салбар, орон нутгийн захиргаа ямарваа хууль дүрмийг боловсруулсан ч дээрх хууль зүйн үндэслэлгүй бол иргэдийн эрх мэдлийг бууруулж болохгүй, ард иргэдэд дураараа ажил үүрэг нэмэгдүүлж болохгүй байх шинэ дүрмийг нэмнэ гэжээ.

 

Авилгын асуудлыг шийдвэрлэх талаар Фү-ин хэлэхдээ, авлигатай тэмцэхэд бодит байдлын дагуу зоригтой хийх хэрэгтэй, авлигатай тэмцэх хуулийн байгуулалтыг эрчимжүүлэх шаардлагатай. Заавал олон улсын хууль, олон улсын механизмыг бүрмөсөн ашиглах нь авлигач хаа ч хүрсэн хуулийн дагуу шийтгэгдэх ёстой гэжээ. Тэрээр хэлэхдээ,

Үр ашигтай эмчилгээ өвчнийг сайн эмчилж чадна гэгчээр, үндэснээсээ авлигатай тэмцэх тогтолцоог бий болгож, авлигал хийж чадахгүй, авилгал хийж болохгүй, авилгал хийх хүсэлгүй хуулийн орчин бий болгох шаардлагатай гэжээ.

Сүүлийн жилүүдэд, байгаль орчны асуудал хоёр чуулганы анхааралд орсоор ирлээ. Ялангуяа түүхэнд хамгийн хатуу байгаль орчин хамгаалах шинэ хууль албан ёсоор хэрэгжсэн нь байгаль орчны асуудлыг сайжруулах иргэдийн хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлсэн байна юм. Энэ талаар Фү-ин хэлэхдээ, байгаль орчныг хамгаалах хуулиас гадна, одоогоор бохирдлыг засах хууль, усны бохирдлыг засах хуульд өөрчлөлт оруулж байна. Бас хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх хуулийг ч боловсруулж байна гэжээ.

\Р\

  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе