• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин, Тайваны хоолойн хоёр эргийн харилцаа энхийн замаар хөгжхийг хүсэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-03-04 21:42:16

3-р сарын 4-нд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин, бүх Хятадын УТЗЗ-ийн 3-р чуулганд оролцож буй Гаминьданы хувьсгалт хороо, Тайваны Автономит Ардчилсан холбоо, Тайваны нөхөрсөг холбооны төлөөлөгчидтэй уулзан, санал бодлоо солилцжээ. Ши Жиньпин дарга уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, Тайваны хоолойн хоёр эргийн харилцааг энх сайхан хөгжих нь хоёр эргийн амгалан тайван, хамтын хөгжлийг ахиулсан, хоёр эргийн ард түмэнд буян болохуйц зам бөгөөд мөн эв нэгдлийн дардан зам болно. Иймээс бид энх тайван хөгжлийн замаар гуйвшгүй замнаж, улс төрийн хамтын үндэс суурийг бэхжүүлж, хоёр эргийн ард түмэнд өгөөж буян эдлүүлж, үндэсний өрнөл хөгжлийг биелүүлэхийн тулд ганзага нийлүүлэн урагшлах ёстой гэжээ.

Гаминьданы хувьсгалт хороо, Тайваны Автономит Ардчилсан холбоо, Тайваны нөхөрсөг холбооны төлөөлөгчид ХКН төв хорооны Тайванд авч буй бодлого чиглэлийг гүнзгий ойлгож, Тайвантай болон гадаадтай хэлхээ холбоотой байх талаар идэвхтэй ажиллаж, Тайваны хоолойн хоёр эргийн ард түмний найрамдлыг зузаатгаж, эдийн засаг, соёлын харилцааг эрчимжүүлэн хамтдаа хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд хүчин зүтгэхийн Ши Жиньпин дарга хүсэн найджээ. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе