• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үндэсний аюулгүй байдлын хуулийн систем бий болгох шаардлагатай

CRI       (GMT+08:00) 2015-03-04 14:45:31
4-нд Бүх Хятадын УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн 3-р бүгд хурлын хэвлэлийн төлөөлөгч Фү-ин, даяаршлын нөхцөлд, бусад оронтой адилаар, Хятадад тулгарч буй аюулгүй байдлын асуудал улам будлиантай болж байна. Иймээс аюулгүй байдлын талаарх хууль дүрэм боловсруулж, Хятадын аюулгүй байдлын хуулийн систем бий болгох шаардлагатай байна гэжээ.
  
4-нд Бээжин хотноо Бүх Хятадын УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн 3-р бүгд хурлын хэвлэлийн бага хурал болсон юм. Үндэсний аюулгүй байдлын хууль дүрмийн асуудалд холбогдуулан Фү-ин хэлэхдээ, хамгийн чухал нь үндэсний аюулгүй байдлын тухай хууль юм. Өдгөө хэлэлцэх эхний үе шатандаа байна. Аюулгүй байдлын хуульд хамрагдсан бусад асуудал ч хэлэлцэгдэж байгаа бөгөөд хилийн чанадын засгийн газрын бус байгууллагын удирдлагын хууль нь хэлэлцэх эхний үе шатандаа байна гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе