|
|
||
5-ны үдээс өмнө Бээжин хотноо 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулган нээлтээ хийж, ерөнхий сайд Ли Кэчян Төрийн зөвлөлийг төлөөлөн БХАТИХ-ын төлөөлөгчдөд ажлын тайлан тавьлаа.
"Төлөөлөгчид өө, одоо бид Төрийн зөвлөлийг төлөөлж их хуралд засгийн газын ажлын тайлан тавья. Хянан хэлэлцэнэ үү....."
Хятадын билгийн улирлын сар шинийн баярын сайхан уур амьсгал хараахан бүрэн арилаагүй байна. 5-ны үдээс өмнө Бээжин дэх Ардын их хурлын ордонд БХАТИХ-ын 3000 шахам төлөөлөгч цуглаж, үй олон ард түмнийг төлөөлөн эрх үүргээ хэрэгжүүлэв.
Ноднин жил улсын эдийн засгийн байдлын хэмжээ болдог ДНБ-ний өсөлтийн 7.4 хувьтай байсан нь сүүлийн 24 жилийн хамгийн доод үзүүлэлт болов. 2015 онд Хятад улсын ДНБ-ний өсөлтийн урьдчилсан төсөөлөл хэдэн хувь байх вэ? Үүнд Ли Кэчян хариулт өглөө.
"ДНБ-ний хэмжээг 7 орчим хувиар нэмэгдүүлж, оршин суугчдын хэрэглээний үнийн өсөлтийг 3 хувь орчим байлгаж, хот сууринд 10 саяаас дээш шинэ ажлын байр буй болгох нь..... энэ оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол товлосон зорилт мөн" гэв.
Ли Кэчян мөн өдөр хэлэхдээ, эдийн засгийн өсөлтийг 7 хувиар урьдчилан төсөөлсөн нь шаардлага, боломжийг бодолцож, эдийн засгийн ерөнхий хэмжээг өргөжүүлэх, бүтцийг чанаржуулах шаардлагатай харилцан зохицохын тулд юм гэжээ.
Шинэ төлөв байдалд хэрхэн зохицох вэ? Энэ талаар Ли Кэчянгийн дэвшүүлсэн Хятадын улсын төсөлд бүтцийн чанартай өөрчлөлтийг нэмэгдүүлэх, хөгжлийн стратегийн шинэчлэлийг түргэтгэн хэрэгжүүлэх, уламжлалт хөдөлгөх хүчийг өөрчлөх, шинэ хөдөлгүүр хүч буй болгохыг онцолсон байна. Ли Кэчян хэлэхдээ:
"Арга хэлбэрээ өөрчлөх, бүтцийн зохицуулалт хийхийг нэн чухал байранд тавьж, дунд, түргэвтэр өсөлтийг хадгалах, дунд өндөр зэрэглэлд ахиулах давхар зорилтыг чухалчилж, тогтвортой бодлого, тогтвортой урьдчилсан төсөөлөл, өөрчлөлтийг ахиулах, бүтцийн зохицуулалт хийх уялдааг баримталж, ард олноороо үйл босгох, олон түмнээрээ шинийг бүтээхийг буй болгож, олон нийтийн хэрэглээний бүтээгдэхүүн, олон нийтийн үйлчилгээний хоёр хөдөлгүүрийг нэмэгдүүлж, хөгжлийн хурдад зохицуулалт оруулах хэдий ч хөгжлийн чиг хандлагыг сулруулахгүй байх, тоо хэмжээг өсгөхийн зэрэгцээ чанарыг сайжруулахыг ахиулж, Хятадын эдийн засгийн чанар үр ашгийг дээшлүүлэх хэрэгтэй" гэсэн байна.
Ноднин нэг жил, ХКН-ын Төв хорооны Өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх удирдах багийн тогтоосон 80 чухал өөрчлөлтийн үүрэг зорилтыг үндсэндээ биелүүлж, албаны машины хэрэглээнд өөрчлөлт оруулах, хуулийн өөрчлөлт, өрхийн харьяаллын тогтолцооны өөрчлөлт, их дээд сургуулийн элсэлтийн шалгалтын өөрчлөлт зэргийг эхлүүлсэн юм. Үүний зэрэгцээ засаг захиргааны хяналт зөвшөөрлийн тогтолцооны өөрчлөлтийг гүнзгий урагшлуулж, Төрийн зөвлөлөөс нийт засаг захиргааны 800 төрлийн хяналт зөвшөөрлийг хүчингүй болгосон буюу доод шатанд буулгасан байна.
Энэ он бол өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлэх хоёр дахь жил юм. Эдийн засгийн арга хэлбэрийн өөрчлөлт, чанаржуулалтад маш олон хүндрэл тулгарч буй тул өөрчлөлт нь мөн Хятадын засгийн газрын өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй байдлыг шийдвэрлэх хамгийн чухал арга зам болж байна. Үүнээс гадна хөрөнгө оруулах, хөрөнгө хуримтлуулах тогтолцоо, санхүү татварын тогтолцоо, банк санхүү зэрэг талын өөрчлөлтөд холбоотой онцлог талууд олон байна. 2015 онд Хятад улс шинэ ээлжийн өндөр төвшний гадагш нээлттэй хөгжих бодлогыг хэрэгжүүлэх болно.
"Том чухал өөрчлөлтүүд заавал хуульд нийцсэн, үндэслэлтэй байх хэрэгтэй". Ноднин хуралдсан ХКН-ын 18 дугаар их хурлын 4-р бүгд хуралдаан "Хуулийн засаглалаар улсаа засах"-ыг шинэ бөгөөд өндөр төвшинд дэвшүүлж, өөрчлөлтийн 180 гаруй чухал арга бодлого дурдав. Хуулийн засаглалаар улс засахыг бүх талаар гүнзгийрүүлэх эхлэлийн жилд Хятадын засгийн газар "хуулийн засаглалаар улсаа засах"-ыг хэрхэн бодитоор хэрэгжүүлж, ард иргэд бүрт эрх тэгш, шударга байдлыг гүйцэд мэдрүүлэх вэ? Энэ тухай Ли Кэчян хэлэхдээ:
Үндсэн хуулийн дагуу засаг барихыг баримталж, хуулийн дагуу засаглаж, засгийн газрын ажлыг бүх талаар хуулийн засаглалын замд оруулна. Засаг захиргааны бүх үйл ажиллагаа хуулийн үндэслэлтэй байж, засгийн газрын ямарваа салбар хуулийн гадуурх эрх эдэлж болохгүй" гэжээ.
Шинэ ээлжийн удирдагчид засаг барьсан хоёр жил гаруйн турш, мужийн зэрэглэлээс дээших олон албан тушаалын 80 гаруй албан тушаалтан ажлаасаа чөлөөгдөж, намын 100 мянга гаруй албан тушаалтныг шийтгэжээ. 2015 онд "хайр найргүй" өрнөж байгаа авлигалын эсрэг тэмцэл хэрхэн үргэлжлэх бол? Энэ талаар Ли Кэчян тэмдэглэхдээ:
Хоосон орон зай хайгчдыг эрс устгаж, авлигалын хөрс шороог үндсээр нь урвуулна. Засаг захиргааны хяналт шалгалтыг эрчимжүүлж, аудитын хяналтын үүргийг бадруулж, олон нийтийн хөрөнгө мөнгө, олон нийтийн эх баялаг, төрийн өмчит эд хөрөнгөд хатуу хяналт удирдлага хэрэгжүүлнэ. Авлигалтай тэмцэх хатуу байр сууриа хэвээр хадгалж, авлигачдад өчүүхэн ч найр тавихгүйгээр хатуу чангаар байцаан илрүүлнэ. Авлилагын үйл ажиллагааны хувьд, удирдах байгууллага нэгж, ард иргэд гэлгүй бүгд хатуу чангаар шийтгэл оногдуулна" гэжээ.
Өнгөрсөн жил, Хятадын засгийн газрын хүрээлэн буй орчны хамгаалалтын ажил амжилтаар дүүрэн хэдий ч цаашид хийж гүйцэтгэх зүйл олон, хүндрэл бэрхшээлтэй байгаа юм. Хятадын засгийн газраас бохирдлыг үндсээр нь арилгах гэж байгаа шийдвэр зориг, эрэмгий хүчний талаар Ли Кэчян илэрхийлэхдээ:
"Хүрээлэн буй орчны бохирдол ардын амьжиргааг доройтуулж, иргэдийн сэтгэлийг зовоож байгаа ноцтой зүйл учраас үндсээр нь шийдвэрлэх ёстой. Энэ онд нүүрстөрөгчийн давхар ислийн гаргалтын хэмжээг 3.1 гаруй хувиар бууруулж, агаар мандлын бохирдлоос хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөг гүнзгий хэрэгжүүлж, хүрээлэн буй орчны хамгаалалтын татвар хураамжийн талаар хууль тогтоох ажлыг сайтар хийх хэрэгтэй. Бид байгаль орчин хамгаалах хуулийг хатуу чанга хэрэгжүүлж, энэ хуулийг далдуур зөрчиж буй этгээдэд хүнд цохилт өгч, тэднээр асар их зардал гаргуулах хэрэгтэй. Үл хайхран алдаагаа давтагсдад хариуцлага ноогдуулж, зохих торгууль шийтгэл оногдуулна" гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |