• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хуулийн дагуу татварын ажиллагааг бүх талаар ахиулна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-03-05 10:37:51
4-нд сурвалжлагч Хятадын үндэсний татварын ерөнхий газраас мэдээлснээр, саяхан татварын ерөнхий газраас "Хуулийн дагуу татварын ажиллагааг бүх талаар ахиулах тухай удирдамж" боловсруулжээ.

Удирдамжид голцуу хуулийн дагуу татварын ажиллагааг бүх талаар ахиулах тухай 9 төрлийн чухал үүргийг дэвшүүлжээ. Үүнд, хуулийн дагуу татвар хураамжийн ажил үүргийг гүйцэтгэнэ. Хуулийн дагуу татвар хураахыг хатуу баримталж, "татвараас нуугдах", "хэмжээнээс хэтэрсэн татвар хураах", албан тушаалаа ашиглан татвараас чөлөөлөх зэрэг хууль бус ажиллагааг хатуу хязгаарлана.

Татвар хураамжийн тогтолцооны бүтээн байгуулалтын чанар чансааг дээшлүүлнэ. Татвар хураамжийн хууль дүрэм боловсруулахыг идэвхтэй ахиулж, өөрчлөлтийн бодлого, хууль боловсруулах бодлого нэгдсэн журамтай мөртөө уялдаа холбоотой байхыг баримтална.

Хуулийн дагуу бодлого тогтоох механизмыг бүрдүүлнэ. Хуулийн дагуу шинжлэх ухаанч, ардчилалтайгаар бодлого тогтоохыг ахиулж, бодлого тогтоох тогтолцооны шаардлагыг бүрдүүлэхийн зэрэгцээ үүнийг хатуу хэрэгжүүлнэ.

Хууль дүрмийг шударга, соёлтойгоор хэрэгжүүлэхийг хатуу дүрэмжүүлнэ. Шударгаар хууль хэрэгжүүлэхийг хатуу баримталж, татвар хураамжийн талаар хууль зөрчсөн гэмт ажиллагаанд хуулийн дагуу цохилт өгч, хууль хэрэгжих талаарх том шийдвэрийн хууль зүйн хяналтын дүрмийг байгуулан хэрэгжүүлж, татвар хураамжтай холбогдсон хэргийг хянан шалгах аргачлалыг хэрэгжүүлнэ.

Эрхийг хязгаарлах болон түүнд хяналт тавихыг эрчимжүүлнэ. Дотоод хяналтын механизмын мэдээлэлжүүлэлтийн сайжруулсан хувилбарын бүтээн байгуулалтыг бүх талаар ахиулж, татвар хураамжтай холбоотой зарим хэргийг хянаж батлах зэрэг тогтоолыг хатуу хэрэгжүүлнэ.

Засгийн газрын үйл хэргийг нээлттэй байлгахыг бүх талаар ахиулна. Нээлттэй салбар, үйл хэргийг өргөжүүлж, бодлого, хэрэгжилт, удирдлага, үйлчилгээ, үр дүнг нээлттэй байлгахыг түргэтгэнэ. Засгийн газрын мэдээллийг нээлттэй байлгах дүрмийг боловсронгуй болгож, татвар хураамж, хуулийн хэрэгжилтийг ил тод байлгах дүрмийг алхам дараатай хэрэгжүүлнэ.

Бүх нийгмийн татвар хураамж, хуулийн засаглалийн ойлголтыг нэмэгдүүлнэ. Татварын албан тушаалтны хуулийн засаглалын ойлголтыг дээшлүүлнэ. Татвар төлөгчид татварын хуулийг журамлах ухамсарыг нэмэгдүүлж, татвар хураах удирдлагыг эрчимжүүлэх хийгээд татвар төлөх үйлчилгээг шилдэгжүүлэхийг сайтар уялдуулж, татвар төлөх итгэмжийн удирдлагын аргачлал, татварын "хар жагсаалт"-ын дүрмийг хэрэгжүүлнэ.

Хуулийн засаглалын ажилтнуудын эгнээний бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ. Хуулийн дагуу татварын ажиллагааг ахиулах ажлын удирдлагыг эрчимжүүлнэ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе