|
|
||
Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян засгийн газрын ажлын тайлан тавихдаа, Хонконг, Макао, Тайваний талаарх ажлын чиглэлийг танилцуулав.
Тэрээр, цаашид бид "нэг улс хоёр систем", "Хонконгчууд Хонконгоо засах", "Макаочууд Макаогоо засах" дээд хэмжээний өөртөө засах чиглэлийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, үндсэн хууль, тулгуур хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг хатуу баримтална.
Хонконг, Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга, засгийн газар хуулийн дагуу засаглаж, эдийн засгийг хөгжүүлж, ардын амьжиргааг сайжруулахыг бүх талаар дэмжин, эесэг зохицонгуй байдлыг ахиулна. Эх газар хийгээд Хонконг, Макаогийн олон салбарын солилцоо хамтын ажиллагааг эрчимжүүлж, үндэсний өөрчлөлт нээлт, орчин үеийн бүтээн байгуулалтын явц дахь Хонконг, Макаогийн гүйцэтгэх онцгой үүргийг бадруулна гэжээ.
Бид Тайваний талаарх ерөнхий бодлогын чиглэлээ баримталж, хоёр эргийнхэн "9.2-ын нийтлэг ойлголт"-ыг баримталж, "Тайваний тусгаар тогтнох"-ыг эсэргүүцэх улс төрийн үндэс суурийг бэхжүүлж, хоёр эргийн харилцаа энх тайвнаар хөгжих зөв чиглэлийг хэвээр хадгална. Хоёр эргийн зөвшилцөл, яриа хэлцлийг дорвитой ахиулж, эдийн засаг харилцан ашигтай, харилцан уялдахыг ахиулж, үндсэн давхарга, залуусын солилцоог эрчимжүүлнэ. Тайваний ахан дүүсийн эрх ашгийг хуулийн дагуу хамгаалж, хоёр эргийн харилцааны энх тайван хөгжлийн үр дүнг улам олон иргэдэд эдлүүлнэ гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |