• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

7 хувийн өсөлт гурван талын мэдээлэл дамжуулж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-03-05 15:43:53

5-нд Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян засгийн газрын ажлын тайлан тавих үедээ, 2015 онд Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд 7 орчим хувь байхаар төлөвлөж байгаа ба өнгөрсөн жилийнхээс 0.5 хувиар буурснаар, 10 гаруй жилийн дараа GDP-гийн өсөлтийн хурдыг мөн 7 хувьтай байхаар төсөөлж байгаа болно.

Харин энэхүү зорилт нь гурван талын мэдээллийг дамжуулж байгаа юм. Нэгд, "хэрэгцээ шаардлага", "боломж"-ыг хамтатгах бодит жишээ болсон юм. 2015 онд Хятадын эдийн засагт дотоод гадаадын хатуу бэрх нөхцөл тулгарах болно. Дэлхийн эдийн засаг гүнзгий зохицуулалтын явцдаа оршиж, сэргэлтийн хөдөлгөгч хүч хүрэлцээ муутай байгаа ба гадаад хэрэгцээ шаардлагыг өсгөхөд хүндрэлтэй байна. Дотоод өсөлтийн хөдөлгөгч хүч хүрэлцэхгүй, хэрэглээг их хэмжээгээр дээшлүүлэхэд хүндрэлтэй байна. Тогтвортой өсөлтөд зангилаа үүрэг гүйцэтгэдэг хөрөнгө оруулалт хэт үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн зохицуулалт зэрэг хүчин зүйлээс болж, хурдтай өсөлтөө хэвээр хадгалахад бэрхшээлтэй байна.

Хоёрт, шинэ нөхцөл байдалд зохицохын тулд бүтцийн зохицуулалтад улам их орон зай гаргах хэрэгтэй. Гуравт, GDP-гийн талаар маш оюунлаг ойлголттой байх ёстой зэрэг болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе